СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: АМГТГ: БНХАУ-ын “Чайна Ойл” компаниас шатахуун оруулж ирэх яриа хэлэлцээрийг хийж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө


Ашигт малтмал газрын тосны газраас өнөөдөр 10.00 цагаас шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр түүхийн газрын тосны үнэ 465.28-544.78 ам.долларт болсон. Баррель тутам нь 64-71 ам.доллараар нэмэгдсэнээр шатахууны үнэ өслөө. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Засаг захиргаанаас Иран улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо эрс чангатгаснаас үүдэн шатахууны үнэ сүүлийн зургаан сарын хамгийн дээд түвшинд хүрлээ.
Ираны хоригоос үүдэн БНХАУ, Грек, Энэтхэг, Итали, Япон зэрэг улсууд Иранаас газрын тос импортлох боломжгүй болсон нь үнэ өсөх гол шалтгаан болсон.
Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар манай улс 49 хоногийн шатахууны нөөцтэй байна.

Засгийн газраас шатахууны үнийг бууруулах ажлын хүрээнд 2018 онд А80, АИ92 шатахуунд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг тэглэсэн. Олон Улсын Валютын сангаас онцгой албан татварыг дэмждэггүй. Гэсэн ч Засгийн газраас үнийг тогтвортой байлгахын тулд тэглэх ажлыг хийсэн байгаа. Ирэх сараас эхлэн манай газраас шатахууны дэлхийн зах зээлийн үнэ, жижиглэнгийн үнийг тогтмол мэдээлдэг болно.
. Ийм хэмжээний нөөцийн савтай болсноор шатахууны үнийн хэлбэлзэлд тэр бүр ороод байхааргүй болно.

Мөн олон улсын Валютын сантай хамтран шатахууны үнийн хэлбэлзлийг автоматаар тогтоох системийг нэвтрүүлэх ажлыг хийж байна” гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.