Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 04-р сарын 15-ны өдрийн А/104 тушаалын дагуу Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хаврын мод тарилтын бэлтгэл ажил эхэлжээ.
Энэ хавар Улаанбаатар хотын гудамж, цэцэрлэгт /Наадамчдын зам дагуу, 22-ын товчоо хүрэх зам, Бага тойруугийн гудамж/ голт бор, тэхийн шээг, далан хальс, агч, улиас, гацуур, нарс, хайлаас, хүрэн монос, шар навчит хайлаас, хүрэн хайтан гэх мэт 20 гаруй нэр төрлийн 200,000 гаруй гоёлын мод сөөгийг тарихаар төлөвлөөд байна.
Уг ажлын гүйцэтгэгчээр цэцэрлэгжилтийн мэргэжлийн 30 орчим байгууллагууд шалгаран ажиллаж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь тарьсан гоёлын мод бутны усалгаа, арчилгааг ирэх арваннэгдүгээр 30 хүртэл хариуцаж давхар хөндлөнгийн ТББ-ууд хөрсний чийгшил, модны ургалт зэрэгт хяналт тавьж ажиллана.