СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Саудын Арабт оройн мэдээг анх удаа эмэгтэй сурвалжлагч хөтөлжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Эмэгтэйчүүдэд хамгийн халтай таван орны тоонд Афганистан, Сири, Энэтхэг, Сомали мөн Саудын Араб улс ордог. Саудын вант улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман 2030 он гэхэд улс орноо орчин үеийн, үсрэнгүй хөгжилтэй болгох төлөвлөгөөндөө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, ажиллах хүчний 20-30 хувийг эмэгтэйчүүд болгоно гэж санаачилсан. Санаачилгын хүрээнд бүсгүйчүүд жолооны ард сууж, спортын арга хэмжээнүүдэд оролцох болсон.

Энэ удаад Саудын Арабын Үндэсний төв телевиз Нэгдүгээр сувгаар оройн мэдээний хөтөлбөрийг анх удаа эмэгтэй хүн хөтлөн явуулж түүхэнд бичигдлээ. Сурвалжлагч Веам аль Дахиль эрэгтэй хөтлөгч Омар аль Нашваны хамт оройн мэдээг хөтөлжээ. 2016 онд Жумана аль Шами өглөөний мэдээ хөтөлснөөр Саудын анхны эмэгтэй мэдээний хөтлөгч болж байсан юм. Харин энэ удаад Веам аль Дахиль түүхэнд бичигдэх эмэгтэй боллоо. Тэрээр “CNBC Arabia” болон “Al-Arab News  телевизүүдэд ажиллаж байгаад энэ жил “Saudi TV 1” телевизэд ажилд оржээ.

 

Эх  сурвалж: http://www.foxnews.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.