СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятад гэр бүл охиноо Стэнфордод элсүүлэх гэж 6,5 сая ам.долларын хахууль өгчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын чинээлэг, олны танил гэр бүлүүд хүүхдүүдээ алдартай их дээд сургуулиудад элсүүлэн суралцуулахын тулд зуучлагч Рик Сингерээр дамжуулан их хэмжээний авлига хээл хахууль өгсөн нь илэрсэн. Хэрэгт холбогдолтой этгээдүүдийн шүүх хурал үргэлжилж Хятадын гэр бүл ч мөн авлига өгсөн болохыг тогтоожээ.

. Тэд охиноо сургуульд элсүүлэхийн тулд Рик Сингерт их хэмжээний мөнгө өгсөн нь үнэн хэрэгтээ бохир мөнгө угаалт байсныг мэдэж байгаа эсэхийг мөрдөн шалгаж байна гэжээ.

Стэнфордын их сургуулиас Рик Сингер болон оюутны ар гэрээс  6,5 сая ам.доллар аваагүй болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.

The Key олон улсын байгууллагын захирал Рик Сингер их сургуулиудын дасгалжуулагч, албан тушаалтнуудтай хуйвалдаж хуурамч материал бүрдүүлэн оюутнуудыг элсүүлэн авч байсан нь тогтоогдсон. Энэ хэрэгт Холливудын одод, томоохон групп компаниудын гүйцэтгэх захирлууд, коллежийн дасгалжуулчагчид, шалгалтын комисс зэрэг 50 орчим хүн, найман их дээд сургууль холбогдоод байгаа юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.