Авлигатай тэмцэх газрын дэд, Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурцыг цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулж, улмаар 15 хоног цагдан хориод байгаа. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй үйлдэлд хошууч генералыг холбогдуулан МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа юм.
Б.Хурцтай хамтарсан байж болзошгүй үндэслэлээр нэг бус хүнийг ажлын хэсгийнхэн хорьсон сурагтай. Эх сурвалжуудын мэдээлснээр тагнуулын ажилтан Мөнхгал, Баяраа гэх хоёр хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилжээ. Гэхдээ цагдаа, прокурорынхон үүнийг ихэд нууцалж байна. Тэднийг үргэлжлүүлэн хорих хангалттай үндэслэл байгаа хэмээн прокурорын байгууллагаас саналаа шүүхэд хүргүүлээд байгаа боловч, “хонгил”-ынхны сүүлчийн хамгаалалт болсон, анхан шатны шүүхэд ажиллаж буй цөөнгүй шүүгч саад учруулж болзошгүй гэх мэдээлэл байна.