УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр/2019.05.02/ УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулсан "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл" шинэ намд элсэж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр энэ үеэр, УИХ-д ихэд ганцаардаж байснаа онцлоод иргэдийнхээ санал, хүсэлтийн дагуу Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүдтэй нэгдэж байгаагаа хэллээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан Л.Болд, Ж.Батзандан нартай нэгдсэнээр тулгын гурван чулуу болж үнэний галыг бадраана гэж итгэж байгаа аж. Цаашид олон олон ажилд хамтран ажиллах болно гэдгээ ч онцоллоо.
Тэд шударга эх орончдыг намдаа элсүүлэхэд нээлттэй бөгөөд Увс, Ховд, Завхан, Булган, Говь-Алтай гэсэн баруун таван аймагт ажиллахаар маргаашнаас замд гарч байгаа ажээ.