СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

CNN: Монголчууд регбигийн спортоор хичээллэх төрмөл авьяастай

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Монгол бол олон зууны тэртээгээс уламжлалтай соёлын өвөөр баялаг орон. Тухайлбал нүүдэлчдийн соёлоос уламжлалтай спортын олон төрөл зүйл бий.

Улсын нийслэл Улаанбаатар хотын урд захад байрлах Чингисийн хүрээ амралтын гэр баазад чөмөг таших, морин дээрээс сур харвах зэрэг уламжлалт спорт олон нийтийн дунд хадгалагдан үлджээ. Ганболдын Хосбаяр монголчуудын бөх барилдахыг хүсдэг нийтлэг жишгээр ирээдүйд бөхийн спортоор амжилт үзүүлэх хүсэл сонирхолтой тамирчин хөвгүүдийн нэг байжээ. Гэвч хэд хэдэн удаа маш хүнд бэртэл авсан байна.

Хосбаяр “би 2003 онд үндэсний болон чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Маш хүнд бэртэл авч ихэнх цагаа эмнэлэгт өнгөрөөсөн.Тэр үед би өөрөөсөө хэрхэн энэ бүгдийг даван туулж ард нь гарах вэ гэж асуусан. Найз маань нэг өдөр намайг эргэж эмнэлэгт ирэхдээ регбигийн сэтгүүл авчирсан юм. Би хэдий хүнд өвдсөн байсан ч сэтгүүлийг уншаад хүчтэй, эрүүл тамирчдыг харж байлаа. Найз маань хамт хичээллэхийг санал болгож эргэлзэж байсан хэдий ч би мөрөөдлөө биелүүлж тамирчин болохын тулд дахин хичээсэн” хэмээн CNN агентлагт ярьжээ.

Энэ бол түүний регбигийн спортоор олон улсын тэмцээнд оролцохоос яг зургаан жилийн өмнөх явдал юм.

“Амжилтын гол түлхүүр нь хичээл сургуулилалт байдаг ч сургалтын орчин нөхцлийн хувьд Монгол тийм ч таатай биш. Жилийн хагас нь хүйтэн байдаг” гэж Хосбаяр үргэлжлүүлэн ярьсан байна. Монголын эд өвөл гадаах орчны температур цельсийн -30 хэм байдаг тул өвлийн хүйтэнд цасан дээр тоглож хичээллэх нь спортод хайртай залуусын хувьд том бэрхшээл болдог.

Хүйтэн цаг ууртай тулгарсан регби Монголд төсөөлж байснаас илүү хөгжиж эхэлсэн нь цасны регби байлаа. Хосбаярын хэлснээр регбигийн спорт Монголд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн таван клубын нийт 300 тамирчин өрсөлдөж байна.

 

 

АНУ-ын эмэгтэйчүүдийн регби багийг дасгалжуулдаг байсан Леланд Бернард Стэж Монголд ажиллаж амьдардаг. Түүний хэлснээр монголчууд регби тоглох байгалиас заяасан ур чадвартай ажээ.

“Тэд цохилцох, барьцалдах дуртай. Тэдний биеийн онцлог үүнд төгс зохицсон, хурд ихтэй. Зарим монголчууд бид багийн спортоор төдийлөн сайн биш гэж ярьдаг. Би хариуд нь тийм байж болох юм, та нар түүхэндээ агуу спортын агуу багийн шилдэг дасгалжуулагчтай байсан. Тэр нь Чингис хаан гэж хэлдэг” хэмээн дасгалжуулагч Бернард өгүүлсэн байна.

Чингис хаан бол дэлхийн түүхэн дэх агуу байлдан эзлэгчдийн нэг. Нэгэн цагт тэр Хятадын зүүн эргээс Каспийн тэнгис хүртэлх бүгдийг захирдаг байсан юм.

 

 

Монголын регбигийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Дашдэндэв монголчуудыг татах олон зүйл регбид байдаг гэжээ. “Түүх, соёлын талаас нь харахад тэвчээр шаардсан, тулааны спортын төрөлд бид сонирхолтой. Энэ жил Регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсад болох гэж байгаа нь тун сайшаалтай” хэмээн Дашдэндэв ярьсан байна.

Түүний үзэж байгаагаар аливаа спорт  залуу тамирчдыг хүмүүжүүлж, туршлага суух боломж олгодог юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.