Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн тусгай хамгаалалттай газар барих шийдвэр гаргасан билээ. Тэгвэл чухамд яагаад музейг Тусгай хамгаалалттай газарт барих шийдвэр гаргасан талаар нь бид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулсан юм.
Л.Оюун-Эрдэнэ:
- АСЕМ-ийн үеэр хэдэн авлигачид нийлээд Их тэнгэрт газар авчихсан байна шүү дээ. Сая Сүхбаатарын урд талбайг зарчихсан байсныг буцааж авсан. Драмын театрын арын газрыг мөн авчихсан. Найрамдал зуслангийн урд талын бүх газруудыг авчихсан. Паркийн газар байхгүй. Их тэнгэр дотор аялал жуулчлалын төв барих нэрээр 5 га газар авчихсан байна. Түүнийг нь цуцлаад Их тэнгэрт Байгалийн түүхийн музей барья гэдэг шийдвэр гаргасан.
Харин шүүх, ялангуяа Захиргааны хэргийн шүүгч Мишигийн Батсуурь гэдэг нөхөр яаж шийдэхийг нь харъя гэж бодож байгаа юм. Дахиад тэр бүлэглэлийнхээ талд үйлчлэх үү, шударга ажиллах уу гэдгийг харъя.
Яагаад найрамдал зуслангийн газрыг авчихдаг юм, яагаад Драмын театрын талбайг авчихдаг юм, яагаад Нийслэлийн захиргааны урд талбайг авчихдаг юм? Яагаад Нийслэлийн засаг даргын тамгын газрыг авчихдаг юм? Одоо Төрийн ордон ч өмчлөгдсөн байж магадгүй шүү.
Эрдэнэттэй холбоотой ажилладаг бусад компаниудад шалгалт хийж байгаа юу?
- Сангийн яамнаас шалгалт орчихсон. Эрдэнэтийн 49 хулийг худалдаж авснаас хойш нөгөө л "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Кью Эс Си" гэх зэрэг копманиуд л байгаа юм. 110 орчим сая долларын асуудал яригдаж байна.