СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ цөмийн зэвсгийн эсрэг хамгаалалтаа бэхжүүлж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

АНУ-ын нисэх хүчин цөмийн зэвсгээс хамгаалах нисдэг тэргүүдээ шинэчлэхээр боллоо. Вьетнамын дайны үед ашиглаж байсан “Hueys” нисдэг тэргүүдээ сольж Боинг компаниас 2,4 тэрбум долларын нисдэг тэргүүд худалдаж авах гэрээ байгуулсан байна. Нисэх хүчин 84 ширхэг НМ-139 нисдэг тэргүүдээр хүчин чадлаа сайжруулна.

НМ-139 нисдэг тэрэг нь тив хоорондын баллистик пуужингийн аюулаас хамгаалах үүрэг гүйцэтгэх маш чухал техник хэрэгсэл гэж үзэж байна. Леонардо AW139 нисдэг тэргийн шинэ хувилбар бөгөөд Боинг болон Леонардо компаниуд хамтран үйлдвэрлэхээр болжээ. 2021 он гэхэд нисэх хүчин шинэ техник хэрэгслүүдээ ашиглаж эхэлнэ. Энэ оны гуравдугаар сард АНУ-ын Сенатын зургаан гишүүн Нисэх хүчний Ерөнхий нарийн бичгийн даргад нисдэг тэргүүдээ шинэчлэх хүсэлт хүргүүлсний дагуу саналыг ийн хэрэгжүүлжээ.

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.