СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: АТГ-ын даргаас Х.Энхжаргалыг чөлөөлж, З.Дашдавааг томиллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганы Пүрэв гарагийн /2019-05-02/ нэгдсэн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Сурталчилгаа
  • 2019-05-02 13:14

    АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлж, З.Дашдавааг томиллоо

    УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооноос АТГ-ын даргад З.Дашдавааг нэр дэвшүүлснийг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Үг хэлсэн гишүүн бүр захиас, даалгавар өгч, нийгэмд шударга ёсыг тогтооход улстөрчдийн хамааралгүй ажиллахыг хүслээ. Ингээд санал хураахад УИХ-ын гишүүдийн 94.6 хувийн саналаар З.Дашдавааг АТГ-ын даргаар томиллоо. 

    Мөн Байнгын хорооны саналаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх саналаар санал хураахад УИХ-ын гишүүдийн 89.3 хувь дэмжсэнээр түүнийг албан тушаалаас нь чөлөөллөө.  УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар:  

    -Нийгэм шударга ёсыг хүсэн хүлээж байгаа. Төр нь төр шиг, албан тушаалтанд хууль үйлчилдэггүй байдал алга болох болов уу гэж ард түмэн горьдлогын нүдээр харж байна. Монгол улс гольдролдоо орж, хөгжих болов уу гэсэн шударга ёсны хүлээлт байна. Энэ хүлээлтийг хангаж, улстөрөөс ангид, улстөрийн захиалгагүй ажиллахыг УИХ-ын гишүүд захьж хэлж байна. Үүнийг санаж ажиллаарай гэсэн юм. 

    2019-05-02 10:55

    АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлж, З.Дашдавааг томилох эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэж байна.

    Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Монгол улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Зандраагийн Дашдавааг АТГ-ын даргаар, Жанжаагийн Батсайханыг тус газрын дэд даргаар томилуулах, хуучин удирдлагууд буюу АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдоржийг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг шийдэх юм. 

    Хуульд зааснаад АТГ-ын дарга нар зургаан жилийн хугацаагаар сонгогддог. Хуучин удирдлагуудын ажиллах хугацаа 2017-11-17 ны өдөр дуусгавар болсон тул Ерөнхийлөгчөөс санал болгосон дараагийн удирдлагуудыг томилох эсэх асуудлыг УИХ-ын гишүүд хэлэлцэж байна. 

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "МАНАН бүлэглэлийн эсрэг яаж тэмцэх гэж байна вэ. Танай солигдож байгаа газрын дарга Х.Энхжаргал "Өршөөлийн хууль гаргаж 33 их наяд төгрөгийг луйвардсан" гэж ярилаа. Оюутолгой, Дубайн гэрээ гэх мэтэд УИХ-ын гишүүд байр сууриа хэлээд тэмцээд нэмэргүй байна. Ажлын хэсэг шалгаж дүнгээ гаргасан. Капитал банкны 780 тэрбум төгрөг гэх мэтийг тэр чигээр нь тавиад явуулж байна. Бүх сангуудын мөнгийг өөрсдөө идээд сууж байна" гэлээ.

    АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа "Нийгэмд АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ гэсэн хүлээлт байна. Би томилогдсон толхиолдолд уг хэргүүдийг шалгах ажлыг эрчимжүүлэх, шалгаж байгаа албан хаагчдад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хэргийг хуулийн хугацаанд шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр ажиллана гэж бодож байна" гэлээ. 

    УИХ-ын гишүүн С.Чинзориг "Улс төрөөс хараат бусаар ажиллаасай. Та хоёрыг иргэдийн хүсэн хүлээж байгаа шударга ёсыг тогтоогоосой гэсэн хүлээлт дээр томилж байгаа шүү. Олон жил яригдсан томоохон хэргүүдийг илрүүлээрэй. Өмнөх дарга нар чинь муу ажиллаагүй. Зоригтой ажлын эхлэлийг тавьсан шүү. Жишээ нь өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийг шийдвэрлэх асуудлыг эхлүүлсэн. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хүртэл шалгаж эхэлнэ гэдэг хэн хүний эхлүүлэх ажил биш шүү дээ. Ийм мэтийн зоригтой шийдлүүдийг цааш зоригтой үргэлжлүүлээрэй" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Энэ газрын даргаар ажиллаж байсан өмнөх дарга нарын хувь заяаг харахаар үнэхээр амаргүй ажил гэдэг нь тодорхой байна. Гэхдээ та бүхэн маань сайн ажиллаарай. Том том хэргүүдийн сэжүүр нээгдсэн. Зөвхөн танай ажил биш, цагдаа, шүүх, прокурор гэх мэт. Олон талаас хамааралтай байдаг байх. Оюутолгойтой холбоотой асуудал дээр АТГ сайн ажилласан гэж би боддог. Би уг ажлын хэсэгт байсан учраас ерөнхий мэдээлэл мэднэ. Энэ хэргийг улс оронд хохиролгүй маш сайн шийдээрэй" гэлээ.

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Парламент Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Эхний үе шат нь энэ жил дуусч байгаа ч хэрэгжилт нь 2018 онд 35 хан хувьтай байна. АТГ өөрөө хангалтгүй үзүүлэлттэй байна гэж өөрсдөө дүгнэсэн байна лээ. Шинжээчдийн дүгнэлт аймшигтай гарсан. Авлига Монголын амьдралд өдөр тутмын хэвийн үзэгдэл мэт болсон. Өөрөөр хэлбэл Монголчууд дөжирсөн байна гэж гарсан. Нийгэм, улс төрчид нь өөрсдөө авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэлгүй болжээ. Нийгмийн ёс суртахууны доройтол ийм түвшинд хүрсэн. Ерөнхий прокурор нь өөрөө энэ танхимд орж ирээд "Шударга ёсыг энэ танхимаас эхэлмээр байна" гэж хэлсэн шүү дээ. Авлигатай тэмцэх ажил яагаад ийм муу байна вэ" гэлээ. 

    АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа "УИХ-аас 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан. 11 зүйлийн зорилт дэвшүүлж, 83 төрлийн ажил төлөвлөсөн байна лээ. Хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжих юм билээ. Би тайлан мэдээ авч танилцаж байж эргээд хариулт хүргүүлье" гэлээ. 

    2019-05-02 10:45

    С.Зоригийн хэргийг судлах Түр хорооны даргаар Ж.Батзанданг сонголоо

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус Түр хороо өчигдөр анхны хуралдаанаа хийсэн юм.

    Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд, гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргад дэмжлээ. 

    Өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд, Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч М.Форст өнгөрсөн сарын 30-наас тавдугаар сарын 13 хүртэл манай улсад ажиллаж байгааг дурдаад Түр хорооны төлөөлөл уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн талаар мэдээлж байсан. Тусгай илтгэгч М.Фрост мөн өнөөдрийн чуулганыг ажиглахаар ирсэн байлаа. 

    Түр хорооны үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс бүх хэлбэрээр дэмжин ажиллана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлснийг эцэст нь дурдъя. 

    Түр хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй. Түр хорооны дарга Ж.Батзанданаас гадна Н.Энхболд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтсан юм.  Үүний дараа Түр хорооны даргаа УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дэмжье гэсэн санал хураалт явуулахад нийт гишүүдийн 81,6 хувийн саналаар дэмжлээ.

  • 2019-05-02 10:45

    2019-05-02 13:14

    АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлж, З.Дашдавааг томиллоо

    УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооноос АТГ-ын даргад З.Дашдавааг нэр дэвшүүлснийг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Үг хэлсэн гишүүн бүр захиас, даалгавар өгч, нийгэмд шударга ёсыг тогтооход улстөрчдийн хамааралгүй ажиллахыг хүслээ. Ингээд санал хураахад УИХ-ын гишүүдийн 94.6 хувийн саналаар З.Дашдавааг АТГ-ын даргаар томиллоо. 

    Мөн Байнгын хорооны саналаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх саналаар санал хураахад УИХ-ын гишүүдийн 89.3 хувь дэмжсэнээр түүнийг албан тушаалаас нь чөлөөллөө.  УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар:  

    -Нийгэм шударга ёсыг хүсэн хүлээж байгаа. Төр нь төр шиг, албан тушаалтанд хууль үйлчилдэггүй байдал алга болох болов уу гэж ард түмэн горьдлогын нүдээр харж байна. Монгол улс гольдролдоо орж, хөгжих болов уу гэсэн шударга ёсны хүлээлт байна. Энэ хүлээлтийг хангаж, улстөрөөс ангид, улстөрийн захиалгагүй ажиллахыг УИХ-ын гишүүд захьж хэлж байна. Үүнийг санаж ажиллаарай гэсэн юм. 

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.