СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-05-02

LIVE: Г.Гүнжидмаа: Сэтгүүлчид хоёр нүүртэй байж болохгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө


Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр болох гэж буйтай холбогдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн зөвлөл 2015 онд байгуулагдсанаас хойш тодорхой үр дүнд хүрлээ. Бусдын нэр төр алдар хүндэд халдсан гэх хэргийг шүүх цагдаагаар бус өөрийн дотоод зохицуулалтын байгууллагаар шүүн тунгаадаг болсон байна. Иргэд хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчийн эсрэг гомдлоо цагдаа шүүхэд гаргахаасаа илүүтэйгээр өөрийн зохицуулалтын байгууллагыг сонгож байгаа нь сайшаалтай. Бид хувь сэтгүүлчийн нэр дээр гомдол хүлээн авдаггүй. Харин тухайн сэтгүүлчийн харьяалагддаг редакцид гомдлыг шилжүүлдэг.

Тун удахгүй сонгууль эхэлнэ. Сонгуулийн үед хэвлэл мэдээллийн зөвлөл хэрхэн ажиллах вэ? Гэдэг асуудал бидэнд шинээр гарч ирсэн. Уламжлалт хэвлэл мэдээлэл төдийгүй, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл хурдацтай тарж байна. Хэрэглэгч бүхэн өнөөдөр үнэнийг хаанаас хайж олох вэ хэмээн асууж байгаа энэ үед мэргэжлийн сэтгүүлчдийн эрэлт ихээр гарч ирлээ. Сошиал медиагаар хүн бүхэн батлагдаагүй мэдээллийг цацаж тарааж байна. Энэ бүхнээс мэргэжлийн сэтгүүлчид ялгарч харагддаг байх ёстой. Худал хуурмаг мэдээллийн дунд сэтгүүлчид ёс зүйгээ баримталж ажиллахгүй байгаа асуудлыг зохицуулахын тулд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ёс зүйн зарчимд нэмэлт орууллаа.

Сэтгүүлчид редакциараа дамжуулан нэг мэдээлэл түгээгээд нийгмийн сүлжээгээр өөр нэг мэдээлэл түгээж байна. Сэтгүүлч тэр гэдэг нэрээрээ нийгмийн сүлжээнд өөр мэдээлэл тараагаад байж болохгүй. Өөрөөр хэлбэл хоёр нүүртэй байж болохгүй.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж “Сэтгүүлч хүн ямар ч үед нэг л байр суурьтай байх ёстой. Сонгуулийн үед ч тэр, дайны үед ч тэр. Хоёр өөр нүүртэй байж болохгүй учраас Сэтгүүлчдийн ёс зарчимд нэмэлт оруулсан. Мөн сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой гомдол мэдээллийг маш шуурхай шийдвэрлэдэг болж байна. Сонгуулийн үед Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүд маш шуурхай хуралдахад бэлэн байдаг болж байна. УИХ-ын сонгууль бүхэн Монголын сэтгүүл зүйн салбарт ээлжит сорилт болж, сонгуулийн компанит ажил эхэлмэгц хэвлэл мэдээллийн салбарын зарим тоглогчид ёс зүйгээ баримтлахгүй байгаа учраас Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн Б.Нарантуяа “Өчигдөр Сэлэнгэд нас барсан охинтой холбоотой мэдээллийг манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ёс зүйгүйгээр мэдээлсэн. Охины зургийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлсэн” гэж хэллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.