СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Фото мэдээ | 2018-09-25

ФОТО: 400 жилийн өмнө живсэн хөлгийн нууц

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Португалийн Засгийн газар, тэнгис далай судлалын газар болон Лисабоны Нова Их Сургуулийн хамтарсан судлаачид арав гаруй жилийн турш явуулсан эрэл хайгуулын ажлаа амжилттай өндөрлүүлсэн билээ. Тэд өнгөрсөн жилүүдэд уйгагүй хайж байсан худалдааны хөлөг онгоцоо энэ сарын эхэнд Лисабоны ойролцоох Каскайс тосгоны хажуухнаас олсон.

Тагус нэртэй голын амыг малтаж 12 метрийн гүнд живсэн байсан хөлгийг олоход халуун ногоо, шавар, шаазан эдлэлүүд, үхэр буунууд дэргэдээс нь олдсон юм. Түүнчлэн Португалийн армийн цэргүүдийн гадуур хувцас хүртэл байжээ.

Археологичид хөлөг онгоцыг 1575-1625 оны хооронд Энэтхэгээс буцах замдаа живсэн гэж үзэж байна. Учир нь 16-17 дугаар зууны үед халуун ногоо наймаалахаар Ази тив рүү усан онгоцууд их явдаг байжээ. Хөлгийн их биеийн ойролцоогоос хүрэл зэвсэг, боолын наймаа хийхэд ашигладаг байсан мөнгөн тэмдэгт олдсоноос ийн дүгнэж байна.

Хэдийгээр 400 жилийн өмнө живсэн ч хөлгийн их бие болоод эд зүйлс маш сайн хадгалагдан үлдсэнийг Португалийн эрх баригчид олзуурхаж байна. Эрх баригчдын ярьснаар Португалийн түүхэнд тохиож байгаагүй маш чухал олдвор гэжээ.

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.