Гавьяат жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин Австралийн Мельбурн хотын театрын тайзнаа “Риголетто” дуурьт тоглохоор болжээ. Тодруулбал, энэ сарын 11, 15, 18, 22, 25, 27, 29нд алдарт Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүрд тоглох юм байна. Түүнчлэн тэрбээр ирэх сард 21-нд болох Италийн алдарт Веронагийн задгай театрын тайзнаа зохион байгуулах 97 дугаар фестивалийн үеэр дуурийн дуучин Ч.Бадралтай хамт оролцох аж. Дэлхийн шилдэг 80 дуурийн гоцлол дуучин гурван сарын турш чуулах фестивальд оролцож буй хоёр уран бүтээлч хоёулаа Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөгийн шавь юм.