НАСА-ын эрдэмтэн Жим Бриденстиний хэлснээр Холливудын уран зөгнөлт кино бодит байдал дээр биеллээ олоход тун ойрхон гэжээ. Вашингтонд болсон Од гарагийн аюулгүй байдлыг батлан хамгаалах бага хурал дээр энэ талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Бриденстин 2013 оны хоёрдугаар сард Орост унасан солирын талаар бага хурал дээр ярьжээ. Солир дэлбэрэхэд Уралын нурууны бүсэд доргилт мэдрэгдэж 1,000 гаруй хүн бэртсэний 200 орчим нь хүүхдүүд байсан юм. Ихэнх хохирогчид бутарч үсэрсэн цонхны шилэнд өртсөн байв.
Уг солирыг дэлхийн агаар мандалд орж ирэх үед нарнаас ч хурц туяа гэрэлтэж, 62 км-ын зайд байсан иргэд дулааныг нь мэдэрсэн байдаг. Газрын гадаргуугаас 30 гаруй км-т дэлбэрсэн нь Хирошимагийн цөмийн бөмбөгөөс 30 дахин их эрчим хүч ялгаруулсан гэж үздэг. Солирын дэлбэрэлтийн улмаас ойр орчмын зургаан хотод барилга байшин өртөж цонх шил нь хагарчээ.
Тодруулбал 200,000 метр квадрат талбайд 4,000 барилга өртөж эвдэрсний ихэнх нь орон сууцны барилга байсан байна.
Бриденстин “бид иймэрхүү үйл явдлыг байнга тохиолддоггүй гэдгийг мэдэх ч бас тийм биш шүү гэдгийг анхааруулж хэлэхийг хүссэн юм” гэжээ. НАСА-ын судалснаар 60 жилд нэг удаа ийм үйл явдал тохиолддог байна.
Эх сурвалж: www.cnn.com