СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Энхжаргал: Бондуудтай холбоотой 33 их наяд төгрөгийн хэргийг өршөөчихсөн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх, шинээр томилохоор МУ-ын ерөнхийлөгчөөс санал оруулсан нэр дэвшигчдийг томилох эсэхийг хэлэлцсэн юм. Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр АТГ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдөж буй Х.Энхжаргал хэд хэдэн анхаарал татсан мэдээллийг байнгын хорооны гишүүдэд өгсөн билээ. 

Х.Энхжаргал:

- Намайг томилогдож ажилласнаас хойшхи 2 жил 10 сарын хугацаанд болж өнгөрсөн бүх зүйлийг албан ёны хүмүүс албан ёсоор ойлгоод, олон нийтээс мэдээлэл авсан хүмүүс нь тэр мэдээллийнхээ хүрээнд ойлголттой байсан болов уу гэж бодож байна. 

Энэ нь олон улсад очоод Монгол улсын нэрийг пад хар болгосон.

Би ажлилах хугацаандаа анхаарал татсан ихэнх хэргүүдийг шалгаад багагүй үр дүнд хүрсэн.

Оюутолгойг шалгах явцад үндэстэн дамнасан корпораци, эдийн засгийн бүлэглэл, хөрөнгө мөнгөтэй олон хүмүүстэй янз бүрийн аргаар нүүр тулсан. Бид харьцангуй сайн шалгасан гэдэгтээ итгэлтэй байгаа. Харин шинээр томилогдож байгаа удирдлагууд цаашид үргэлжлүүлэн сайн шалгаасай гэж хүсч байна.  Энэ хэрэг дээр гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулж болохгүй хаалттайгаар Татварын ерөнхий газар дээр нууцлалтай байна. Монгол Улсын ерөнхий прокурорын зөвшөөрлсний дагуу зарим нэг тоотой нь Авлигатай тэмцэх газар танилцсан. Энэ олон улсын байгууллагуудын дургуйг маш ихээр хүргэсэн.

Бусад анхаарал татсан хэргүүдийн өнөөдөр ерөнхий прокурорт өгнө. Энд гуран боть, 69 хэргийн тухай материал өгнө. Түүн дээр байдал илүү тодорхой харагдах байх. УИХ дээр эрүүгийн хэргүүдийн тухай ярих нь зохистой бус.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.