Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас өнгөрсөн сарын 14-ний өдөр сураггүй алга болсон Б.Ундармаа гэх охиныг Улаанбаатар хотод авчирч хүчирхийлж хөнөөжээ гэх аймшигт мэдээлэл гарлаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийг төвөөс тодруулахад “Энэ мэдээлэл эцэслэн батлагдаагүй. Охины цогцсыг ч олоогүй. Ар гэрийнхэн нь охиноо амьд байгаа гээд л хайж байгаа. Битгий батлагдаагүй мэдээллийг олон нийтэд түгээж айдаст автуулаарай” гэв.