СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-25

Залуусын чамд мэдэгдэхийг хүсдэггүй 13 зүйл

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

“Эрэгтэйчүүд Ангарагаас, эмэгтэйчүүд Сугараас ирсэн” гэдэг хэлц үгнээс харахад л бид нэгнээ ойлгоход амаргүй улс бололтой. Бүсгүйчүүдийн дотоод ертөнц эмзэг мэдрэмтгий бол эрчүүдийнх хөнгөн хийсвэр атлаа хатуу чанга мэт. Эр эмийн харилцаа, ялангуяа шинээр эхэлж буй хосууд алдаа гаргахыг хүсэхгүй байвал анхаарлаа хандуулаарай. Залуусын бүсгүйчүүд та биднээс нуухыг хүсдэг, тэр бүр мэдэгдэхийг хүсдэггүй 13 зүйлийг жагсаалаа.

1.    Өмнөх найз охидынхоо талаар нуухыг хүсдэг

2.    Тэр ч бас чиний өмнөх найз залуусыг мэдэхийг хүсдэггүй

3.    Чиний снапчатыг харсан гэдгээ тэр бүр мэдэгдмээргүй байдаг бололтой

4.    Чиний олон нийтийн цахим сүлжээг сонирхож үзсэнээ нуудаг

5.    Сэтгэл хөдлөлөө нууж байгааг чинь мэдэж байна гэдгээ тэр бүр ил тод хэлэхийг хүсдэггүй

6.    Өөрсдийгөө хооронд нь харьцуулж байгаа гэдгээ нуухыг хичээдэг

7.    Чамайг өөрт нь хэт сайн гэдгийг мэдэж байсан ч хэлдэггүй

8.    Чамайг хариу бичээгүй тохиолдолд бухимдсан ч бухимдаагүй юм шиг л байдаг

9.    Чамайг үгүйд хэн нэгэнтэй санамсаргүй сээтэгнэснээ зүгээр л нуугаад өнгөрөөчихдөг

10.  Эрэгтэй найзуудыг чинь үнэхээр үзэн яддаг, гэсэн ч тэрийгээ хэлдэггүй

11.  Чамд таалагдаж байгаа эсэхдээ санаа зовдог боловч энэ талаар мэдээсэй гэж хүсэхгүй

12.  Сайн найзыг чинь халуухан гэж бодсон ч мэдээж хэрэг тэр бодлоо дотроо л хадгална

13.  Чамаас болж сэтгэл санаа нь тогтворгүй болсон ч нуухыг хүсдэг байна.

Эх сурвалж: www.cowboylifestyle.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.