Хил хамгаалах байгууллагын 2018 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаасан байлдагчид өнөөдөр ёслолоо хийлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Сүлдэт багана" цогцолборт болсон энэхүү арга хэмжээгээр хайртай хүү нь, дүү нь, ах нь албаа амжилттай хааж, эх орны хүү болсноо бахархалтайгаар харууллаа.
Монгол улсын төлөө зүтгэе! хэмээн зогсож буй хүү нараараа бүгд бахархаж байгаа нь гарцаагүй юм.