Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын eрөнхийлөгчийн санал болгосоноор АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын eрөнхийлөгч З.Дашдавааг АТГ-ын дарга, Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргаар томилуулах санал хүргүүлсэн юм. З.Дашдаваа нь Хэнтий аймгийн харъяат бөгөөд eрөнхий сайд У.Хүрэлсүхийн санал болгосон хүн аж. Харин дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь Төв аймгийн харъяат нэгэн юм.
Ингээд АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох эсэхийг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэж, гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Энэ үeэр одоогийн АТГ-ын дарга Х.Энхжаргалын ажлын тайланг сонсох юм байна.
З.Дашдаваагийн намтрыг харвал:
Овог, нэр: Зандраагийн Дашдаваа
Мэргэжил: Эрх зүйч
Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр
1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
МҮДС Хууль зүйн ухааны магистр
Ажлын туршлага:
1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.