НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болохоос хэдхэн хоногийн өмнө олон сувгийн үйлчилгээ дамжуулдаг кабелийн суваг MNBC нь ТВ-8 телевизийн эфирийг хааж, хэвлэлийн эрх чөлөөнд халджээ.
MNBC-ийн удирдлагатай холбогдож учрыг лавлахад Ард түмний толь 19001952 дугаарын утсанд дуудлага өгсөн иргэдийн мэдээллийн дагуу бэлдсэн “Туулын бургасыг шөнө тайрч байна” гэсэн мэдээнээс болсон гэх тайлбар өгсөн байна.
ТВ-8 телевизийн утсанд өдөрт хэдэн арван дуудлага ирж, энэ дагуу ард түмнийхээ хүсэлтээр мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг. Гэтэл “MNBC олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн санаанд нэг мэдээ нийцээгүйн төлөө ТВ-8 телевизийн эфирийг дөрөвдүгээр сарын 26-наас хойш хааж, ТВ-8 телевизийг болон, телевиз үзэгчдийг үл хүндэтгэсэн, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ёс зүйгүй үйлдэл гаргалаа. Иймд энэ хууль бус шийдвэрээ цуцалж, ТВ-8 телевизийн эфирийг хэвийн явуулах”-ыг Монголын телевизүүдийн холбооноос шаарджээ.