СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ирээдүйн тэрбумтан, дарсны үйлдвэрийн эзэн 25 настай бүсгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ж.ЦОГЗОЛМАА

АНУ-ын Жоржиа мужийн дарс үйлдвэрлэгч, 25 настай бүсгүйг “Форбс” сэтгүүл онцолжээ.

.

Baia’s Wine нэртэй энэ дарс өдгөө Жоржиагийн дэлгүүр бүрт өрөөтэй, хэрэглэгчдийнхээ сайшаалыг хүртсэн бүтээгдэхүүн болжээ. Энэ дарсыг үйлдвэрлэгч нь 25 настай Байа Адбулез. Тэрээр гэр бүлийнхээ дөрөвдэх үеийн дарс үйлдвэрлэгч. Бизнесээ одоогоос дөрвөн жилийн өмнө эхэлжээ. Түүний бизнесийн амжилт Форбс сэтгүүлийн Европын 30-аас доош насны шинийг санаачлагчдын жагсаалтад багтаад байгаа юм.

“Би эртний уламжлал болоод дүрмүүдээ мөрдөн ажилладаг. Миний өвөг дээдэс юу хийх ёстой болоод энэ газарт юу чухал гэдгийг маш сайн мэддэг байсан” гэж Байа хэлжээ. Түүний өвөө дарс хэрхэн нэрэх, сарны мөчлөгийн дагуу усан үзмээ хэрхэн хураах аргыг зааж сургажээ.

Тэрээр өнгөрсөн жил 7500 лонх дарс худалджээ. Одоо АНУ-ын экспортын бараа бүтээгдэхүүнд багтахаар зорьж байгаа юм байна. Өнгөрсөн жил тэдний дарсыг АНУ-д үйлчилгээгээрээ эхний хоёрдугаар байрт жагсдаг Bon Appétit худалдан авсан байна.

Одоо тавигдаж буй асуулт бол Абдуллез эрэлтийг хэрхэн өсгөа вэ гэдэгт байна. Түүний гэр бүл хэдийнэ энэхүү тариалангийн талбайг худалдаад авчихсан. Харин дарс үйлдвэрлэгч бүсгүй маань дахин 15 акр газар худалдан авч тариалалтаа өсгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Тэр энэ жил 9000 лонх дарс худалдана гэсэн бодолтой байгаа. “Манай тосонд амьдарч байгаа хүмүүс их хотынхон шиг загвар хөөдөггүй юм шиг харагддаг байх. Гэхдээ бид өөрсдийн гэсэн бахархалтай юм шүү” гэж ярилаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.