Т.САЙХАН
“Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн ТУЗ өнөөдөр /04.30/ хуралдаж гүйцэтгэх захирал Ч.Саранжавыг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлжээ. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард энэ албан тушаалд томилогдсон байдаг. Өмнө нь “Эрчим хүчний хөгжлийн төв" ТӨҮГ-ын даргаар ажиллаж байсан билээ. Түүнийг чөлөөлөх шалтгаанаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналыг үндэслэсэн гэжээ. Энэ сарын 25-нд болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх захирал Ч.Саранжавын 2018 оны контрактын биелэлт хангалтгүй, ТУЗ-ын шийдвэрийг биелүүлдэггүй, азүй бус харьцдаг, хүнд суртал гаргасан, үүрэгт ажлаа муу хийсэн гэж дүгнэж, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн захирлын контрактыг цуцлаж арга хэмжээ авахыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд удирдамж болгосон байна.