СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөхний сүүгээр хооллосон хүүхдүүд хэт таргалдаггүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн 16 оронд хийсэн судалгаагаар хөхний сүүгээр хооллосон хүүхдүүд хэт таргалах магадлал 25 болон түүнээс их хувиар буурдаг болохыг тогтоожээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид эмэгтэйчүүдийг хүүхдээ хөхөөр хооллохыг дэмжиж, тэдэнд урам зориг өгч туслахын тулд дээрх судалгааг танилцуулсан байна.

Орчин үед ээжүүд найруулдаг сүүг хөхний сүүтэй адил шим тэжээлтэй хэмээн өргөнөөр хэрэглэх болжээ. Европ даяар оршин суудаг хүүхдүүдийн 77 хувь нь хөхний сүүгээр хооллож байсан гэж судалгаагаар танилцуулсан байна. 

Харин Ирландад ээжүүдийн 46 хувь нь, Францад 34 хувь нь хүүхдэдээ хөхөө огт хөхүүлж байгаагүй гэжээ.

Хөхөөр хооллож байгаагүй хүүхдүүдийн 16,8 хувь нь жингийн хэт илүүдэлтэй байгаа бол цөөн удаа хөхөөр хооллосон хүүхдүүдийн 13,2 хувь нь, зургаа болон түүнээс олон сар хөхний сүүгээр хооллосон хүүхдүүдийн 9,3 хувь нь хэт таргалсан гэжээ.  

 

 

Хэзээ ч хөхний сүү ууж байгаагүй хүүхдүүд жин хэт нэмэх тохиолдол 22 хувьтай бол зургаан сар дотор хөхний сүү уусан хүүхдүүдийн дунд 12 хувьтай байна.  Гласговын Obesity Facts сэтгүүл дээр нийтлэгдсэнээр хөхний сүүгээр хооллох нь хүүхдүүдийг илүүдэл жинтэй болохоос хамгаалах хэд хэдэн шалтгаан бий гэжээ.

Хуурай сүүгээр хооллодог хүүхдүүдийн цусан дахь инсулиний хэмжээ өндөр байдаг бол хөхөө хөхүүлдэг ээжүүд эрүүл амьдралын хэв маягтай байдаг ажээ. Эрдэмтэн судлаачид хөхөөр хүүхдээ хооллох нь ач тустай гэдгийг үргэлж сануулдаг ч хүүхдээ хэрхэн өсгөж бойжуулах нь эцэг эхчүүдийн сонголт хэмээн үздэг юм.

 

Эх сурвалж: www.tehguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.