СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-04-30

Ерөнхий сайдын ивээл дор бодибилдинг, фитнесийн тэмцээн зохион байгуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

"Хүчирхэг Монгол" тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор жил бүр аль нэг спортын төрлөөр зохион байгуулагддаг уламжлалтай. 2018 оны "Хүчирхэг Монгол" тэмцээн нь паурлифтинг буюу хүчний 3 төрөлтийн спортоор 9-р сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбай дээр эрүүл мэнд, спортын өдөрлөгийн хэмжээнд зохион байгуулагдаж байсан.

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Улаанбаатар хотын биеийн тамир спортын газар, дүүргүүд, эрүүл мэндийн яам, улсын 1,2,3 дугаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, спорт хороод өргөнөөр хамрагдан олон нийтэд ажлын үйл явц болон үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн. Мөн эрүүл зөв хооллолтын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй аж ахуй нэгжүүд хамрагдан бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан борлуулж байсан билээ.

Энэ жил уг тэмцээн нь Бодибилдинг фитнесийн спортоор 2019 оны 6-р сарын 8-ны өдөр "Корпорэйт конвеншн центр"-т зохион байгуулагдана. Тэмцээний зорилго нь бодибилдинг фитнесийн спорт, нийтийн биеийн тамирын идэвхийг сайжруулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх юм. .

Бодибилдинг, классик физик, мэнс физик, бикини фитнес гэсэн нийт 4 төрөл, 9 ангилалаар явагдана. Тэмцээний цахим бүртгэл 2019 оны 04 сарын 12-нд нээгдсэн. Бодибилдинг фитнесийн тамирчдын дунд нээлттэй ба одоогийн байдлаар МУГТ, Монголын 2 удаагийн мистер Г.Дорж, Монголын 4 удаагийн н.Бат-Эрдэнэ, Монголын 3 удаагийн мистер Э.Ганзориг нар мэдүүлгээ өгөөд байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.