ШУУД: СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.
Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль 6 сарын 30-нд явагдана. Өнөөдрийн байдлаар 8 нам, эвсэл Хэнтийн сонгуульд оролцохоо мэдэгдээд байна. СЕХ бичиг баримтуудыг хүлээн авч хянаад, 5 сарын 5-наас өмнө сонгуульд оролцох боломжтой эсэхэд хариу өгөх хуультай.
Нам, эвслийн хувьд 5 сарын 24-28-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна. Харин бие даагчийн хувьд 24-30-ны хооронд 801-ээс доошгүй хүний гарын үсэг цуглуулсан байна.
Засгийн газраас сонгуулийн зардал 289 сая төгрөгийг баталж өгсөн. Бэлтгэл ажил хэвийн явагдаж байна.