СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-09-24

JCI Монгол байгууллагын үндэсний чуулган боллоо

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

JCI Монгол байгууллагын XXI үндэсний чуулган өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Энэ удаагийн чуулганд JCI байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Марк Брайн Лим болон 2004-2013 онд JCI байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эдсон Кодама нар хүрэлцэн ирж өөрсдийн туршлагаас хуваалцаж, илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлэг явуулсан юм.

Түүнчлэн JCI Монгол байгууллагаас явуулж буй шилдэг төсөл, хөтөлбөрүүдээ шалгаруулав. JCI байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Марк Брайн Лим “JCI Монгол төрийн бус байгууллага олон сайн төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнээс онцолж хэлэхэд JCI Монгол байгууллага эх нялхсын эндэгдлийг бууруулахад чиглэсэн “Save life” төслийг гуравдахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ ажил дутуу төрсөн нялхсыг аврах, мөн эхчүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд амжилт олж чадсан. Улсын эх нялхсын төвтэй хамтарч, тэнд өргөтгөлийн ажил хийж, дээр нь энэ чиглэлийн эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Цаашид ч олон төслүүдийг хэрэгжүүлнэ гэж бид найдаж байна” гэв.

Харин JCI Монгол байгууллагын 2018 оны үндэсний ерөнхийлөгч М.Батбаяр “JCI Монгол байгууллага 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд олон төсөл хэрэгжүүлсэн. Сүүлийн үед нийгэмд хандсан дөрвөн том төслийг хэрэгжүүлж байгаа. Эдгээр төслүүд маань ирэх жилүүдэд тогтвортой хэрэгжээд явна. Бид эх нялхсын эндэгдлийг бууруулах, хүүхдүүдийг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, нийгмийн идэвхтэй оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, олон улсын бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих чиглэлүүдээр томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “One comment” төслийн хүрээнд ЦЕГ-тай санамж бичиг байгуулаад ажиллаж байгаа” гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад, JCI байгууллага нь 1915 онд АНУ-ын Миссури мужийн Сэйнт Луйс хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 120 гаруй оронд салбартай аж. Тус байгууллага нь дэлхийн хэмжээнд нийт 170 мянга гаруй гишүүнтэй юм байна.

Ж.Сайхан

“Үндэсний шуудан” сонин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.