СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Манай улсаас хоёр дахь удаагаа “Ногоон нобель”-ийн эзэн тодорлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Голдманы шагнал бол байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд  гарамгай хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдэд олгодог “Ногоон Нобель” гэж алдаршсан, олон улсад хүндтэй шагнал бөгөөд   Ийнхүү манай улсаас хоёр дахь удаагаа “Голдманы эзэн” тодорч байна.

Энэ жил “Ирвэс хамгаалах сан”-ийн захирал А.Баяржаргалтай хамт Либери улсын Альфред Брачел, Македоноос Ана Колови Лисоска, Кукийн арлуудаас Жаклин Эванс, Чили улсын Албано Курамил, АНУ-ын Линда Гарсиа нарын таван хүн хүртжээ.


Ирвэс Хамгаалах сан (ИХС) нь 2007 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд нэн ховор ангилалд бүртгэгдсэн цоохор ирвэс түүний идэш тэжээлийг хамгаалах, энэ ажилд нутгийн ард иргэдийг татан оролцуулах зорилгоор ажилладаг.

Мөн дэлхийн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачид болон Олон Улсын Ирвэс Хамгаалах Сан (ОУИХС) www.snowleopard.org , улс орнуудад энэ чиглэлийн байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэн цоохор ирвэс хамгаалахад татан оролцуулахад чиглүүлэн ажилладаг юм.

Голдман Байгаль орчны шагналыг 1989 онд иргэний удирдагчид болох Richard N.Goldman, Rhoda H. Goldman нар байгуулжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.