Өөрийн хүү угсаа злгамжлах хунтайж Нарухитод хаан ширээгээ залгамжлуулж буй Японы сүр жавхлант эзэн хаан Акихито өдгөө 85 насыг зоогложээ. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хаан ширээгээ шилжүүлэн өгөхөө мэдэгдсэнээр энэ сарын 30-ны өдөр Японы Хэйсэйн эрин өндөрлөж байна. Маргааш буюу тавдугаар сарын 1-ний өдрөөс Рэйва эрин эхэлж Нарухито хунтайж хаан сэнтийд залрах юм. Япон улсын 125 дахь эзэн хааны эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлэн суудлаа залгамжлуулж буй эзэн хаан Акихитогийн мэндэлснээс өдгөө хүртэл түүхийг гэрэл зургаар өгүүлжээ.
Эх сурвалж: www.theguardian.com