Энэ долоо хоногийн лхагва гарагт Япон улсад Хэйсэйн эрин дуусч Рэйва эрин эхлэх гэж байна. Сүр жавхлант эзэн хаан Акихито хаан ширээгээ өөрийн хүү угсаа залгамжлах хунтайж Нарухитод шилжүүлэн өгөхийн өмнөхөн таагүй явдал тохиолдож аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалжээ.
Эзэн хаан Акихитогийн 12 настай ач хүү хунтайж Хисахито хичээлийн ширээнийхээ хажуугаас хоёр ширхэг хутга олсон байна. Хунтайж Очаномизу Их сургуулийн ахлах сургуульд сурдаг ба өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ангийнхаа ширээн доороос хүйтэн зэвсэг олжээ.
Хунтайж Хисахито нь угсаа залгамжлах гурав дахь үеийн эрхэм дээдэс, Японы 126 дахь эзэн хаан болох Нарухитогийн нагац дүү бөгөөд лхагва гарагаас эхлэн хоёр дахь үеийн угсаа залгамжлагчаар нэрлэгдэх юм. Түүний олсон хутга гал тогооны зориулаллттай байсан ба ирийг нь ягаанаар будсан байсан гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ.
Сургуулийн сурагч бүрийн ширээн дээр нэр нь бичээстэй байдаг тул хунтайжийн ширээг олох хялбар гэж дамжуулсан байна. Хамгаалалтын камерт бичигдсэнээр дундаж настай, барилгын ажилчны дүрэмт хувцас өмссөн эрэгтэй хутга олдохын өмнөхөн ойр орчмоор явсан нь бичигджээ.
Очаномизу их сургуулийн Ерөнхийлөгч Кимико Мурофуши ахлах сургуулийн байрнаас хүйтэн зэвсэг олдсон явдалд хүлцэл өчсөн байна. Дахин ийм явдал гаргахгүйн тулд хамгаалалтыг нэн даруй нэмэгдүүлсэн гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com