СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шри Ланка улсад нүүрээ халхалж гивлүүр зүүхийг хориглолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Шри Ланка улсад  улаан өндөгний баяраар террорист халдлага гарч 250 хүн амиа алдсаны дараа эрх баригчид олон нийтийн газар нүүрээ халхалж гивлүүр зүүхийг хориглосон шийдвэр гаргалаа.

  Исламын шашинтай эмэгтэйчүүд ихэвчлэн гивлүүр, алчуур зүүж нүүрээ халхалдаг уламжлалтай. Гэсэн ч шашны болон гоёл чимэглэлийн аль ч зориулалтаар гивлүүр зүүж болохгүй гэдгийг эрх баригчид анхаарууллаа.

Тансаг зэрэглэлийн Эрх баригчид исламын хэт даврагсад уг террорист халдлагыг үйлдсэн гэж үзэн олон арван сэжигтнийг баривчлан саатуулсан ч цаана нь мэдэгдэхгүй зэвсэгт этгээдүүд олон үлдсэн гэдгийг мэдэгджээ.  

Шри Ланка улсын 21 сая хүн амын ердөө 10 орчим хувь нь исламын шашинтай ба эдгээрийн маш цөөн хувь нь олон нийтийн газар явахдаа никаб буюу гивлүүрээр нүүр, биеэ халхалдаг байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.