СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-04-29

Брайс Нельсен: “Холливуд Монголд” наадамд ирж байгаа зочдоос Монголтой холбоотой ямар нэгэн контент гарч магадгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

“Хануй Филм” НҮТББ-ын санаачилгаар “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Холливуд Монголд” наадмын үеэр Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч Дэвид Петрарка, “Мулан”, “Галзуу баян азиуд” “Нарниа” киноны продюсер Тим Коддингтон, “The Meg” киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирэхээр болсон билээ.

Оскарын шагнал хүртсэн “Рома” уран сайхны киноны хувьд компьютер график болон продюсерийн тал дээр хэрхэн ажилласан талаарх туршлагаасаа хуваалцана

. Тэрбээр “Төмөр хүн 2”,“Мичин гаригийн бослого”, “Кинсмэн 2” зэрэг алдартай дэлгэцийн бүтээлд креатив продюсераар ажилласнаас гадна энэ жил гурван удаагийн Оскарын шагнал хүртсэн “Рома” уран сайхны кинонд ажилласан байна.

Холливудын алдарт креатив директор Брайс Нельсентэй цөөн хором ярилцлаа.

–Монголд  хүрэлцэн ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

–Өнөө өглөө намайг их гэнэтийн байдлаар угтан авлаа. Надад зориулан монгол баатар, хатдын хувцастай хүмүүс угтаж авсан нь их таалагдсан. Бас цагаан идээ болох ааруул идэж үзлээ. Маш их таалагдсан. Нисэх буудлаас хотын төв рүү явж байхдаа замдаа түгжирсэн. Монголд зохион байгуулж буй анхдугаар фестивалийн дараа дараагийн арга хэмжээнд оролцохдоо баяртай байна.

Би одоо Монголын говийн байгалийг үзэж, морь унах гэх мэт Монголын ард түмний ахуй амьдралыг илүүтэй сонирхож байна

-Монголд ирэхээсээ өмнө кино урлагийнх нь талаар судалсан уу?

–Монголд ирэхийнхээ өмнө судалгаа хийх нь хийсэн. Гэхдээ түүх соёл болон хуучны барилга байгууламж, хотуудыг судалсан. Би одоо Монголын говийн байгалийг үзэж, морь унах гэх мэт Монголын ард түмний ахуй амьдралыг илүүтэй сонирхож байна.

-Монголын ахуй амьдралыг илүү сонирхоно гэлээ. Энэхүү үзэж харсан зүйлс таны цаашдын уран бүтээлд ямар нэгэн байдлаар нөлөөлөх болов уу?

-Хүрэлцэн ирэх гэж байгаа зочидтойгоо хамтран судалгаа хийсэн. Гурав хоног хөдөө орон нутгаар аялах, сонирхолтой зүйлс төлөвлөсөн учраас бид нараас монголтой холбоотой ямар нэгэн контент гарч магадгүй тул хүлээж болно. 

-Монголын уран бүтээлчидтэй хэрхэн ямар сэдвээр туршлага хуваалцах бол?

-Энэ жил гурван удаагийн Оскарын шагнал хүртсэн “Рома” уран сайхны киноны хувьд компьютер график болон продюсерийн тал дээр хэрхэн ажилласан талаарх туршлагаасаа хуваалцана. Холливудад 20 гаруй жил ажилласан хүнийхээ хувьд яаж багаар ажиллаж, энэ салбарт амжилт үзүүлэх вэ гэдэг талаас нь туршлагаа хуваалцах болно.

Наадмын хүрээнд “Кино урлагийн нэгдсэн форум”, Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч .

"Холливүүд Монголд" төслийн санаачлагч, жүжигчин А.Баярцэцэг:

Хүрэлцэн ирэх зочиддоо сонгохын тулд маш их эрэл хайгуул хийсэн. Хүрэлцэн ирэх зочиддоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй дипломат шуудангаар урилга илгээсэн тул хүмүүс илүү их хүндэтгэлтэйгээр чухлаар хүлээн авч хүрэлцэн ирж байгаа. .

ХОЛЛИВУДААС ХҮРЭЛЦЭН ИРЭХ ЗОЧИД

 1.Ивана Чаббак /Ivana Chubbuck/ – Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч

Ивана Чаббак нь дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан.

Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” ном орчуулагдан гарснаар дэлхийн хэмжээний жүжигчдийг дасгалжуулагч Иванагийн кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилыг эх хэлээрээ унших боломж бүрдэж байгаа юм. Ивана Чаббакийн дасгалжуулсан жүжигчдээс дурдвал Jake Gyllenhaal, Jared Leto, Halle Berry, Brad Pitt, James Franco, Sylvester Stallone, Charlize Theron нарын олон алдартай жүжигчид бий

2. Кийс Ван Оострум /Kees Van Oostrum/ – Америкийн Зураглаачдын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч (President, ASC American Society of Cinematographers)

3. Тим Коддингтон /Tim Coddington/ – продюcер

Мулан (Mulan), Галзуу баян азиуд (Crazy Rich Asians), Нарниа (Narnia) зэрэг олон киноны продюсер хийж байсан.

4. Дэвид Петрарка /David Petrarca/ – Найруулагч

Хаадын тоглоом (Game of Thrones), Дайчин (Warrior), Марко Поло (Marco Polo) зэрэг киноны найруулагчаар ажилласан

5. Rudy Youngblood – жүжигчин

Апокалипто (Apocalypto), Салхинд туугдагсад (Wind walkers), Хоосрол (Attrition) зэрэг олон кинонд тоглосон.

6. Йохим Зелл /Joachim Zell/ –Оскарын шагналт, өнгө хувиргагч

Сэлмэн дээр гүйгч 2049 (Blade runner 2049), Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд (X-men -Days of Future past), Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй (The Pirates of the Caribbean ”Dead men tell no tales”) зэрэг олон кинонд ажилласан.

7. Попинг Аувеун /Poping Auyeung/ –кастинг директор

Мулан (Mulan), Мэг (Meg), Каратэ жаал (The Karate Kid) зэрэг олон кинонд ажилласан.

8. Карло Антонио Жентил /Carlo Antonio Gentile/ – кино шүүмжлэгч

Берлин, Венец, Каннын Олон Улсын Кино Фестивалийн шүүгч

9. Ваня Сернжүл /Vanja Cernjul/ – зураглаач

Галзуу баян азиуд (Crazy Rich Asians), Марко Поло (Marco Polo), Улбар шар бол шинэ Хар (Orange is new Black) гэх мэт кинонд ерөнхий зураглаачаар ажилласан

10. Витаяа Пансрингарм /Vithaya Pansringarm/ – Шанхайн ОУ-н кино наадмын шилдэг жүжигчин

Зөвхөн бурхан л өршөөдөг (Only God Forgives), Мэг (The Meg), Сүүлчийн гүйцэтгэгч (The Last Executioner) зэрэг киноны жүжигчин

11. Лойд Кауфман /Lloyd Kaufman/ – Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирал (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))

12. Патришиа Свинни Кауфман /Patricia Swinney Kaufman/ – Нью Йоркийн Үндэсний Киноны Бүрэн Эрхэт Төлөөлөгч (New York State Film Commissioner)

13. Cece Destefano (Цеце Дестефано) – Эммигийн шагналт кино зураач

Happy Death Day, Breaking In, Alias зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.