Их Британийн автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох Jaguar Land Rover жолооч нартаа цахим мөнгө олборлох ухаалаг хэтэвч бэлэглэхээр цоо шинэ программ хангамж туршиж эхэлжээ. Тус компанийн санаачилсан ухаалаг хэтэвч жолооч нарын халаасанд биш худалдаж авах шинэхэн автомашинуудад суурилсан байх юм.
Жолооч нар автозамын түгжрэлд зогсож байхдаа болон жолоодлогоо шилжүүлэх программтай бол хэрэгцээт датагаа ашиглан автоматаар IOTA цахим зоос цуглуулах боломжтой. Мөн зогсоол, цахилгаан хөдөлгүүр цэнэглэгч, замын хураамж зэрэгт төлөх цахим мөнгөө үйлдвэрлэх аж.
Автомашинд ухаалаг хэтэвч суурилуулснаар агаарын бохирдлыг бууруулах, аюул ослоос хамгаалах, замын түгжрэлийг багасгах зорилготой гэж Jaguar Land Rover компани танилцуулжээ.
Автомашин үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниуд блокчэйн технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхээр судлан ажиллаж байна. Jaguar Land Rover компани Jaguar F-PACE болон Range Rover Velar загварууддаа хэдий нь ухаалаг хэтэвчийг суурилуулжээ. Ухаалаг хэтэвтэй автомашинууд хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: www.reuters.com