СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-29

Төв талбайн авто зогсоолын үйл ажиллагааг бүрэн зогсоолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн . Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.

Тус компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрээнд заасанчлан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй, гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын “Газрын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2-д заасныг үндэслэн . Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тус компаниар гаргуулах аж.

Тэгвэл өнөөдөр албан мэдэгдэлд “Ю Би Констракшн” ХХК ямар нэгэн хариу ирүүлээгүй тул хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээг НЗАА, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох албан тушаалтнууд талбайн зогсоолд зогссон автомашинуудыг чөлөөлөн гаргаж, зогсоолыг лацдан, үйл ажиллагааг нь зогсоолоо.

Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун “Уг газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгон төрийн өмчид газар болгосон. . Өнөөдрийн байдлаар “Ю Би Констракшн” ХХК-иас ямар нэгэн хариу, мэдэгдэл ирүүлээгүй” хэмээв.

. "Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг зогсоох хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан бол нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг хүчингүй болгосон тул өнөөдрөөс авто зогсоолын үйл ажиллагааг бүрэн зогсоож, прокурорт мэдэгдэн лацдан хааж байна. Цаашид уг газарт ямар үйл ажиллагааг эрхлэхийг нийслэлийн төр захиргааны байгууллага мэднэ” хэмээн нийслэлийн МХГ-ын дэд дарга С.Даваасүрэн дурдлаа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.