“Nominication” гэдэг үгийг задалж тайлбарлавал nomu буюу уух гэсэн утгатай япон үйл үгийг communication буюу холбоо харилцаа гэсэн утгатай англи нэр үгтэй нийлүүлжээ. Үүнийг өрнөдийнхөн ажлын дараа дарга, менежер, ажилтнуудтайгаа архи, согтууруулах ундаа ууж хамт олноороо цагийг амарч, чөлөөтэй өнгөрөөхийг хэлж байна хэмээн тайлбарлажээ.
Энэ уламжлал ажилтнуудын дунд эерэг харилцаа холбоо үүсгэх, стресс тайлахаас гадна хашир болгоомжтой удирдах албан тушаалтнууд орчныг ажиглаж, ажилтнуудаа шалгах боломж юм. Шөнийн цэнгээний газар, караоке лоунж, компанийн бэйсболлын тэмцээн зэрэг дээр явагддаг наргиан японы улажлалт цайны ёслол шиг дэс дараалал, хүндэтгэлтэй. Ихэнх тохиолдолд “nominication”-ы сүүлчийн тойрог хурц ширүүн яриа, дайсагнасан байдлаар өндөрлөдөг гэжээ. Нэн ялангуяа ажил хийдэг эмэгтэйчүүд болон тэднийг үгүйсгэдэг ажилтнуудын хооронд шударга бус байдал үүсэх нь бий.
Японд ажиллах хүчний хүйсийн харьцаа анхаарал татдаг. Менежерийн түвшний ажилтнуудын 87 хувь нь эрэгтэй ба эмэгтэйчүүдээс 24,5 хувиар илүү цалин авдаг аж. Эстон, Солонгос улсуудад эмэгтэй ажилтнууд хамгийн бага цалин авдаг бол гуравдугаарт Япон улс орно. Тиймээс орчин үеийн шинийг санаачлагчид эмэгтэйчүүдийн ажлын байран дахь хүйсийн ялгааг арилгаж, “nominication”-ыг дуусгах цаг нь болсон хэмээн уриалж эхэлжээ.
Академийн түвшний судалгаагаар гүйцэтгэх захирлууд, компанийн ерөнхийлөгчид, буддын сүмийн тэргүүн хамба зэрэг шилдэг 30 менежер ажлын дараа согтууруулах ундаа хэрэглэж зугаацах нь харилцаа холбоо сайжруулах, бизнесийн гэрээ хэлцэл хийхэд амин чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзсэн байна.
Нөгөө талаас цалин авч ар гэрээ тэжээдэг эрчүүд ажлаа тараад харилгүй зочид буудал караоке явах болон уртасгасан цагаар ажиллах зэргээр өнгөрдөг. Харин энэ уламжлалыг халчихвал илүү үр дүнтэй байж болохыг Японы Киото их сургуулийн гадаад судлалын профессор Кумико Немото ярьжээ. Ажлаа тараад гэртээ ирдэг ээж, аавууд амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалж ажлын цагийг илүү үр бүтээлтэй өнгөрөөж чаддаг байна.
Эх сурвалж: www.qz.com