СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Владимир Путин: “Бүс ба Зам” хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Евроазийн бүх орон ашиг хүртэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэл болох “People’s Daily” сонинд “Бүс ба Зам”, хоёр улсын харилцааны талаар ярилцлага өгчээ. Ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-2017 онд та “бүс ба зам”ын чуулга уулзалтад оролцож байсан. өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дахь “бүс ба зам” санаачилгын амжилтын талаарх таны бодол. мөн “Бүс ба Зам”ын хоёр дахь форумын үеэр хэлэлцэх сэдвүүдээс яг ямар сэдэв нь таны анхаарлыг татаж байна вэ?

-“Бүс ба Зам” олон улсын форум анх зохион байгуулагдсанаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн энэ санаачилга олон оронд үр өгөөжөө өгч, улс орнуудын түншлэлийг өргөжүүлэх боломж олгож байгаа. Манай хятад найзууд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Евразийг бүхэлд нь тогтвортой хөгжлөөр хангахад чухал хувь нэмэр оруулж байна. Мэдээж хэрэг БНХАУ энэ том төслийг амжилттай хэрэгжүүлэх нь юу юунаас чухал. Амжилттай хэрэгжсэн тохиолдолд л Евразийн бүх орон ашиг хүртэх боломж бүрдэнэ. Харин ОХУ-ын хувьд бүс нутгийн өөрийн гэсэн интеграцтай. Евразийн эдийн засгийн холбоо (EAEU) -ын гишүүн орнуудтай хамтран бид хамтын ажиллагааны оновчтой загварыг байнга эрэлхийлж байдаг. Евразийн эдийн засгийн холбоо тэгш эрх, нээлттэй байдал, харилцан хүндэтгэх, бие биенийхээ эрх ашгийг харгалзан үзэх зарчмаар зохицуулагдсан бүс нутгийн интеграцийн өргөн сүлжээ. Евразийн эдийн засгийн холбооны бодлогын “Бүс ба Зам” санаачилгатай хослуулах хэрэгтэй.

-Евразийн эдийн засгийн холбооны бодлогын “Бүс ба Зам” санаачилгатай хослуулснаар ямар үр дүн гарах вэ?

-2015 оны тавдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцаад Евразийн эдийн засгийн холбоог Торгоны замтай нэгтгэхээр нэгдсэн нэг шийдвэрт хүрсэн. Энэ шийдвэрийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд ч дэмжсэн. Харин 2018 оны тавдугаар сарын 17-нд холбогдох баримт бичиг гарын үсэг зурсан бөгөөд удахгүй холбогдох баримт бичгийг судалж дууссаны дараа албан ёсоор хэрэгжиж эхлэх болно. Ерөнхийдөө Евразийн эдийн засгийн холбооноос хамтарсан комисс байгуулж, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай хамтран ажиллах явдал юм. Тээвэр, эрчим хүч, байгаль орчин, худалдаа, санхүү, эдийн засгийн төслүүдийг тэргүүлэх ач холбогдолтой гэж бид үзэж байгаа.

-Та бнхау-ын даргатай олон удаа уулзаж байсан. уулзах бүртээ хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах төлөвлөгөө гаргаж, хэлэлцдэг. Ер нь хоёр улсын харилцааг сайжруулахад удирдагчдын уулзалт ямар үүрэг гүйцэтгэтгэдэг вэ?

-Бидний уулзалт хоёр улсын улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг техник, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй хоёр улсын хамтын ажиллагааг дахин нэг шат ахиулах боломж болдог. Нөгөө талаас итгэлцэл дээр тулгуурласан яриа хэлэлцээ нь олон улсын болон бүс нутгийн асуудал дээр хоёр улс нэгдсэн нэг байр суурьтай байхаас гадна тулгарсан сорилтуудыг даван туулах арга замыг боловсруулахад чиглэгддэг. Энэ удаагийн форумаар бид хоёр талт уулзалт хийхээс гадна БНХАУ-ын даргыг энэ жил ОХУ-д айлчилна гэж найдаж байна. 

-Энэ жил БНХАУ болон ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Та хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн харж байна вэ?

-Манай улс хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээнд түүхэндээ байгаагаагүйгээр ач холбогдол өгч байгаа гээд хэлчихвэл хэтрүүлэг болохгүй болов уу. Энэ бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд хичээж ажилласны үр дүн. ОХУ, БНХАУ өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагаа, харилцаагаа хэвийн болгохоос гадна стратегийн шинэ түвшинд хүргээд байна. Цаашид хоёр улсын харилцаа тогтвортой, урт хугацааны туршид гүнзгийрэх болно. Учир нь хоёр улсын ашиг сонирхол ард түмний хүсэл зорилго, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн юм. Үүнээс гадна Орос, Хятадын хоорондох улс төрийн яриа хэлэлцээ нь харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр тулгуурладаг бөгөөд бид бие биенийхээ хандлага, байр суурийг үргэлж анхаардаг. Манай хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн. Мөн бид хамтарсан дасгал сургуулилтаа үргэлжлүүлж, цэргийн хөгжилд хуримтлуулсан туршлагаа хуваалцаж байгаа. Аюулаас хамгаалах, терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх бидний хамтын ажиллагаа ч хурдацтай хөгжиж байна. 

Хоёр улсын бараа эргэлт өнгөрсөн 2018 онд 100 тэрбум ам.доллар болж түүхэн дээд түвшинд хүрснээс гадна хөрөнгө оруулалт, санхүү, эрчим хүч, өндөр технологийн хамтын ажиллагаанд байнга ахиц дэвшил гарч байгаа. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэхээр төлөвлөж байна.

-ОХУ болон БНХАУ бол дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын нэг. москва, бээжин хамтран олон улсад тулгамдаж буй асуудлыг шийдэх, дэлхий дахинд эмх журам тогтооход ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ?

-ОХУ, БНХАУ-ын гадаад бодлого олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь Бээжин, Москва гол асуудлуудад нэгдсэн нэг байр суурьтай байдагтай холбоотой. Харамсалтай нь барууны зарим орны удирдагч өөрсдийгөө дэлхийн цор ганц удирдагч мэтээр аашлах юм. Тэд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмуудад хайхрамжгүй хандаж, айлган сүрдүүлэх, хориг арга хэмжээ авах, дарамт үзүүлэх, улс үндэстэн, хүн амд өөрсдийн бодлого, байр суурийг тулгадаг. Бид иймэрхүү хандлагыг эсэргүүцэх хэрэгтэй. Олон улсын нөхцөл байдлыг сайжруулах, тэгш шударга, ардчилсан дэлхийн архитектурыг бий болгохын тулд бид НҮБ, “Их-20”, ШХАБ зэрэг олон талт хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

-Таны бодлоор 10 жилийн өмнөх бнхау-ыг одоогийн бнхау-тай харьцуулахад юу өөрчлөгдсөн бэ?

-Би Хятадад ирэх бүртээ өөрчлөлтийг хардаг. Хамгийн анх 2000 онд Бээжин хотод айлчилж байлаа. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд би Хятадын бараг бүх газар очиж үзсэн. БНХАУ маш хурдацтай, өргөн хүрээг хамран хөгжиж байгаа. Тэр тусмаа тээвэр, барилга, дэд бүтцийн салбар илүү сайн хөгжиж байна. Мөн түүхийн дурсгалт газрууддаа ихээхэн анхаарал хандуулж, яг хэвээр нь хадгалж байгаа нь жуулчдыг олноор нь татаж байна. Би БНХАУ-д ирэх бүртээ шинэ зүйл олж хардаг.

эх сурвалж:http://en.kremlin.ru/events/president/news/60344

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.