СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-04-29

ШУУД: Эр хүний жудаг гаргаж АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө огцрох ёстой гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Өнөөдөр /2019-04-29/ “Манан дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” ТББ-ын өрнүүлсэн хөдөлгөөнд нэгдсэн иргэд болон ТББ-уудын төлөөлөл АТГ-ын гадна жагсаж, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах шаардлаа

АТГ-ын даргыг хуулинд заасан үүрэгт хугацаанаас нь өмнө огцруулах хэд хэдэн заалт бий. 

-Өөрийн хүсэлтээр

-Эрүүл мэндийн шалтгаанаар

-Гэмт хэрэг хийгдсэн нь тогтоогдсон нөхцөлд албан тушаалаас нь огцруулдаг.

Өнөөдөр тус газрын дарга Х.Энхжаргалыг огцруулахыг хүсэж буй дээрх ТББ-ууд "Өөрийн хүсэлтээр огцрох"-ыг шаардаж буй.

-Та бүхэн ямар шаардлага тавьж байна вэ?

-МАНАН бүлэглэлийн сүүлчийн хамгаалагч болсон Х.Энхжаргалыг огцруулахын тулд 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр бид албан бичиг өгч байсан ч тэрбээр "Өөрөө огцрохгүй, хуулийн дагуу албан тушаалаа өгнө" гэсэн хариуг өгсөн. ҮАБЗ-ийн тогтоолын дагуу Ерөнхийлөгч хууль санаачилж, гуравдугаар сарын 27-нд батлагдсанаар УИХ-ын дарга М.Энхболд болон нийт өндөр албан тушаалтнуудыг хугацаанаас нь өмнө огцруулах хууль гаргасан. Гэтэл Х.Энхжаргал одоог хүртэл албан тушаалтайгаа зууралдсаар байна.

-Х.Энхжаргал илт хууль бус ямар шийдвэр гаргасан юм бэ?

-Гэрээгээр халхавчилсан. Оюутолгой, Дубайн гэрээ гэх мэт олон хуулийг илтээр зөрчсөн. 

-Х.Энхжаргал тэр гэрээнд гарын үсэг зураагүй биз дээ?

-Гэрээнд гарын үсэг зурсан эсэх нь хамаагүй. АТГ шалгах үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй байна л даа. Бид ҮАБЗ-ийн дарга Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт албан тоот өгч байгаа. 

Тус ТББ-ууд ганц АТГ-ын дарга Х.Энхжаргал бус ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч н.Зоригт нарыг үүрэгт ажлаас нь хугацаанаас нь өмнө чөлөөлөхийг хүсэж байгаа аж. Тэдний оронд чин шударга хүмүүсийг албан тушаалд томилохыг хүсэж байна гэлээ. 

Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж дараах дөрвөн үндэслэлээр АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулахыг хүсчээ.

Нэгдүгээрт, Х.Энхжаргал нь 2017 оны гуравдугаар сарын 09-ны өдөр Авилгын хууль, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж АТГ-ын орон тооны бүтцийг шинээр бий болгосон. Энэ нь УИХ-ын бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан үйлдэл болсон. Олон нийтийн дэд зөвлөл, иргэний хяналтын байгууллага гэх нэрийн дор 168 албан тушаалтандл урамшуулал нэрээр цалин өгч байна. Онц их хэмжээний хохирлыг улсын төсөвт учруулсан. Жилдээ нэг тэрбум төгрөг гэсэн үг.

Хоёрдугаарт, 65 настай эмэгтэйг эрүүдэн шүүж, шүүгч нарын эсрэг зохиомол хэрэг үүсгэсэн. 

Гуравдугаарт, Эрүүгийн гэмт хэргийн холбогдогчийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилуулахын тулд "Ашиг сонирхлын зөрчилгүй" гэсэн албан бичиг бичсэн.

Дөрөвдүгээрт, Эрүүгийн ноцтой гэмт хэргүүдийн мэдээллийг нуун дарагдуулж шалгадаггүй.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.