СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Avengers: Endgame түүхэн дээд амжилтыг эвдэж 1,2 тэрбум ам.долларын ашиг олоод байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

The Avengers цувралын сүүлийн анги өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн даруйдаа Box Office-ын хэд хэдэн амжилтыг эвдээд байна. Марвель студийн бүтээл Avengers: Endgame нээлтээ хийснээсээ хойш 1,2 тэрбум ам.долларыг олж түүхэн дээд амжилт тогтоожээ. Дэлхийн нээлтээрээ тэрбум гаруй ам.долларын ашиг олж байсан кино үгүй юм байна.

Цувралын өмнөх анги Avengers: Infinity War өнгөрсөн жил нээлтээ хийгээд 640 сая ам.долларыг олж байжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкт 350 сая ам.долларын ашиг олжээ. Кино шүүмжлэгч, шинжээчид Endgame дотооддоо 260-300 сая ам.долларын тасалбар худалдана хэмээн таамаглаж байжээ.

Хятадад өмнө нээлтээ хийсэн бүрэн хэмжээний кино ийм хэмжээний ашиг олж байгаагүй юм.

Boxoffice.com сайтын ахлах шинжээч Шаун Роббинс “дэлхийн нийтээрээ бид кино театрын түүхэн үйл явдлын гэрч болцгоож байна” хэмээн мэдэгджээ. Марвель студи өнгөрсөн 10 жилийн хугацаанд Box Office-оос 20 тэрбум ам.долларын ашиг олсон байна.

Avengers: Endgame ашиг орлогоороо түүхэн дээд амжилт тогтоогоод байгаа хэдий ч шүүмжлэгчид киноны үргэлжлэх хугацааг ихээхэн шүүмжилж байгаа юм. Avengers-ын сүүлийн тоглоом гурван цаг үргэлжилдэг ажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.