СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сонсголонгийн гүүрэн дээр гарсан осолд долоо хүн бэртжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

ХУД-ийн дүүргийн нутаг Сонсголонгийн гүүрний замд Sinotruk маркын автомашины жолооч нь H.Starex, T.Pruis, T.Ractis зэрэг маркын таван автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтээсэн осол 2019 оны 04 сарын 27-ны өдрийн 17.30 минутанд гарлаа. Ослын улмаас тухайн газарт хоёр цаг орчмын турш хөдөлгөөнийг түр хаасан байна. 

ГССҮТ-д гэмтсэн хүмүүст үзлэг хийлгэхэд хөнгөн, зөөлөн эдийн гэмтэлтэй гарчээ. 

Урьдчилсан мэдүүлгээр Sinotruk маркын автомашины тормос ажиллагаагүй болсон гэсэн мэдүүлэг өгсөн ч техникийн шинжээчийн дүгнэлт гараагүй шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. 

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 24 хүн гэмтэж бэртсэн ба 2 болон түүнээс дээш хүн гэмтсэн 5 зам тээврийн осол бүртгэгджээ. Мөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.