СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-04-29

Хөгжлийн банкны муу зээлдэгчдийг Эрэл, Хөтөл, QSC, Капитал банк тэргүүлэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.Дорж

БНХАУ-ЫН SINOSURE БАЙГУУЛЛАГАТАЙ 400 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

.

Уг нь 60 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллах байсан ч Капитал банк дампуурсантай холбоотойгоор 40 гаруй тэрбум төгрөгөөр эрсдэлийн сангаа зузаатгасан гэдгийг тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр танилцууллаа. Хөгжлийн банк хамгийн сүүлд буюу 2016 онд ханшийн нөлөө болон зээлийн эрсдэлийн сан өссөнтэй холбоотойгоор алдагдалтай ажилласан байдаг. Тэгвэл сүүлийн хоёр жилд ашигтай ажиллажээ. Энэ нь гадаад дотоодын түншүүдэд эерэг мэдээлэл болон хүрч, хэдхэн хоногийн өмнө . Уг нь гадаадын түншүүдийн зүгээс аливаа санхүүжилт олгохдоо сүүлийн гурван жил дараалан ашигтай ажилласан байх шаардлага тавьдаг аж. Харин Хөгжлийн банкны 2016 оны алдагдлыг нэг удаагийн савлагааны шинжтэй алдагдал гэж үзсэн учраас ийнхүү санхүүжилтийн гэрээ үзэглэсэн гэдгийг танилцуулгынхаа үеэр онцлов.

УИХ-аас Хөгжлийн банкны хуулийг шинэчилж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн. Түүнээс хойш Засгийн газраас эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу улсын төсөвт дарамт болох нэг ч төгрөгийн зээл гаргаагүй гэдгийг тус банкны удирдлагууд онцолсон. Улмаар санхүүжүүлсэн төслөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нэг их наяд төгрөгийн зээл олгосон байна. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк төгрөгийн мөнгөн хадгаламжийг Төв банкны бодлогын хүүнээс 0.5-3 хувийн өндөр өгөөжтэйгөөр арилжааны банкнуудад байршуулжээ. Ингэснээр ашигт ажиллагаагаа өсгөсөн. Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” хэрэгжүүлж буйтай холбогдуулж Хөгжлийн банкны зээл олголт болон шинээр хөрөнгө татан төвлөрүүлэлтийг тодорхой хэмжээнд хязгаарлаад байгаа.

Тэгвэл өнгөрсөн онд Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.долларын бонд босгосон нь Монголдоо төдийгүй Азидаа санхүүгийн шилдэг хэлцэл, төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарсан билээ. Засгийн газрын баталгаагүй олон улсын зах зээлээс бонд босгох явц үргэлжилж Тайвань, Америк, Польш, ОХУ-аас нийт 300 тэрбум төгрөгийн санхүүжилт босгоод байгаа аж. Гаднаас татсан хөрөнгөөр улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, гадаад төлбөр тооцоог саадгүй хийх боломж бүрдүүлсэн, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн нь дотоодын эдийн засагт үзүүлж буй үр өгөөж хэмээн тайлбарлалаа. Харин өнгөрсөн хугацаанд гадаад зах зээл дээрээс босгосон бондуудын эргэн төлөлтийн тухайд, 2017-2018 онд 580 сая ам.долларын Евро бондыг оролцуулаад 1.22 тэрбум ам.долларын эргэн төлөлтийг амжилттай хийжээ. Энэ хугацаанд эх үүсвэрийн дахин санхүүжилтийг хэрэгжүүлж Засгийн газрын баталгаатай зарим эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө төлснөөр МУХБ-ны Засгийн газрын баталгаатай эх үүсвэрийг 54 хувиар бууруулсан аж. Дээрх үзүүлэлтүүдийг хангасны үндсэн дээр олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд Монгол Улсын Засгийн газрын адилаар Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг ахиулсан байна.

399 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛАХАД ЗАРЦУУЛЖЭЭ

Хөгжлийн банк 2011-2016 онд 5.4 их наяд төгрөгийн зээл гаргаад байжээ. Шинэ удирдлагууд нь томилогдон ажилласан хоёр жилийн хугацаанд 5.4 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлсэн байна. Энэ хүрээнд 10 хөтөлбөрийн хүрээнд 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн талаараа танилцуулсан. Үүнээс зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас өмнө эргэн төлүүлсэн гэдгийг Хяналт, шалгалт, тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнэ хэллээ.

Мөн зээлийн удирдлагын хорооны шийдвэрээр 11 зээлийг тусгай активын нэгжид шилжүүлсэн. Улмаар нэг зээлдэгчийн 1.2 тэрбум төгрөгийг бүрэн төлүүлж, гурван зээлдэгчийн 3.2 тэрбум төгрөгийг шүүхээр эргэн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ. Одоогоор шүүх шатанд гурван зээлдэгчийн 13.1 тэрбум төгрөгийн маргаан яваа аж. Нийтдээ өнгөрсөн хугацаанд шүүхийн шатнаас таван шийдвэр Хөгжлийн банкны талд гарч, 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаажээ. байна. Өнгөрсөн оны байдлаар Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдэд байгуулсан нийт эрсдэлийн сангийн зардал 339 орчим тэрбум төгрөг байгаа. Үүний 90 орчим хувийг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэхээс өмнө олгосон зээлүүд эзэлсэн бөгөөд дээрх таван компанитай холбогдож байгаа гэнэ. Хэрэв энэ таван компани авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийсэн бол 399 тэрбум төгрөг Хөгжлийн банкны ашиг болох байжээ.

Хөгжлийн банк 2011-2016 онд 5.4 их наяд төгрөгийн зээл гаргаад байжээ. Шинэ удирдлагууд нь томилогдон ажилласан хоёр жилийн хугацаанд 5.4 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлсэн байна. Энэ хүрээнд 10 хөтөлбөрийн хүрээнд 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн талаараа танилцуулсан. Үүнээс зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас өмнө эргэн төлүүлсэн гэдгийг Хяналт, шалгалт, тамгын газрын захирал Я.СодЭрдэнэ хэллээ. Мөн зээлийн удирдлагын хорооны шийдвэрээр 11 зээлийг тусгай активын нэгжид шилжүүлсэн.

Харин 2016 оны есдүгээр сараас хойш олгосон зээлийг салбараар нь ангилбал, үйлдвэрлэлд 1.1 их наяд төгрөг, барилга бүтээн байгуулалтад 688 тэрбум төгрөг, арилжааны банкуудаар дамжуулан 483 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт 232 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 138 тэрбум төгрөг, агаарын тээвэрт 42 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйд 41 тэрбум төгрөг, бусад салбарт 39 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж. Мөн 2017 оны есдүгээр сараас хойш цахимаар өргөдөл хүлээн авдаг болсон. Түүнээс хойш 7.5 их наяд төгрөгийн санал бүхий 298 зээлийн хүсэлт цахимаар иржээ. Үүнээс 237 хүсэлтийг Хөгжлийн банкны тухай хууль болон зээлийн бодлогод заасан шалгуурыг хангаагүй тул буцаасан байна. Одоогоор 30 төсөл дээр зээлийн судалгаа хийгдэж, 31 төсөлд санхүүжилт олгохоор шийдвэрлэж, бүрэн болон хэсэгчилсэн дүнгээр санхүүжилтийг олгосон нь Хөгжлийн банкны үйл ажиллагааг илүү ил тод болгожээ.

УЛСЫН ХӨГЖИЛД ТҮЛХЭЦ ӨГӨХ ТӨСЛҮҮДИЙГ ГОЛЧЛОН САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Хөгжлийн банк “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Засгийн газрын дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг байна. Үүнээс гадна эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай, ТЭЗҮ бүрэн боловсруулагдаж дууссан, эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн, барьцаа, батлан даалтаар хангагдсан зэрэг шалгуурыг хангасан зээлдэгчдэд зээл олгох хууль, журамтай.

Энэ бодлогын хүрээнд Хөгжлийн банк өнгөрсөн онд Засгийн газраас баталсан ноолуур хөтөлбөр, эрчим хүч, газар тариалан, газрын тос, түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажилласан байна. Тухайлбал, мал аж ахуйн салбарыг дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд тус банкнаас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 20 компанид эргэлтийн хөрөнгийн 200 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Ингэснээр ноолуурын салбарын өрсөлдөх чадварыг дэмжжээ.

Мөн Дорноговь аймгийн Алтан ширээ суманд шав тавьсан газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дэд бүтцийг Хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулж байгаа аж. Уг ажлын санхүүжилт 250 хүртэл тэрбум төгрөг, одоогийн байдлаар олгосон санхүүжилт 61.8 тэрбум төгрөг, дэд бүтцийн ажлыг ирэх аравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний найдвартай байдлыг хангах зорилготой ТЭЦ 4-ийн турбоагрегат шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн нийт өртөг 93 сая ам.доллар буюу 80.7 сая евро, найман жил хүртэлх хугацаагаар олгож, ОХУын Внешэконом банкнаас 25 сая ам долларыг үе шаттайгаар авч санхүүжүүлж байгаа аж.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, Засгийн газрын тогтоолоор ТОСК ТӨҮГ-ын захиалгаар баригдаж байсан “Буянт-Ухаа 2” хорооллын 18 барилга болон Хөвсгөл, Орхон, Говь-Алтай, Дундговь аймаг дахь орон сууцны дуусаагүй барилгуудыг тус банкны санхүүжилтээр барьж, дуусгахаар шийдвэрлэсэн. ТОСК-ын өмчлөлийн дуусаагүй 29 барилгын 1562 айлын орон сууцыг Хөгжлийн банкны өмчлөлд 35.4 тэрбум төгрөгөөр тооцон шилжүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Ирэх сард 972 айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд 100 хувь Түрээсийн орон сууцны санд шилжүүлэх аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.