СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-24

Үзэсгэлэнгийн аваргаар Монгол Арслан Гойд шалгарав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Монголын Нохой Судлалын Холбооноос жил бүр зохион байгуулдаг Mongolian dog show-2018 улсын аварга шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор Биокомпинатад байрлах “Эко” спорт комплекс, дотор зааланд, мөн гадна хөлбөмбөгийн талбайд болсон  юм. Олон улсын чанартай энэхүү тэмцээнд Герман хоньч нохой, Дундад Азийн хоньч нохой,  Кавказ хоньч нохой, Орос, Немц овчарка, Роттвейлер, Монгол банхар, Төвд мастиф, Монгол Тайга анч нохой зэрэг 30 үүлдрийн 406 нохой өрсөлдөв. Бүх үүлдрийн тэмцээн (дотор заал), Specialty тэмцээний буюу үүлдэр дагнасан (гадна хөлбөмбөгийн талбайд) тэмцээнд ангилал, үүлдэр тус бүрд ноход өрсөлдөж шилдгийн шилдэг аваргаа тодрууллаа.

Монгол улсад 2016 оноос FCI-н дүрмийн дагуу үзэсгэлэн тэмцээн зохион байгуулагдаж эхэлснээс хойш Үзэсгэлэнгийн аваргаар анх удаа Монгол банхар үүлдрийн Монгол Арслан Гойд дуудлагатай эм нохой шалгарсан бол удаах байрыг Немц овчарка, гутгаар байрыг Кавказ хоньч нохой тус тус эзэлсэн юм. Мөн “Монгол Арслан” клубийн Цагаадай хоёр өдрийн үзэсгэлэн тэмцээнд насанд хүрсэн эр нохойн ангилалд аваргаар тодрон, CAC хос алтан медаль хүртэж Монгол улсын аварга цолтой боллоо.Тэмцээнд сойсон нохдоос Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн Самбуугийн Энхтөрийн нохой голден ретривер үүлдрийн насанд хүрсэн эр нохойн ангилалд тэргүүн байрт шалгаран алтан медаль хүртэв.

Энэ үүлдрийн нохой нь усны шувууны анч ноход бөгөөд анчид шувууны анд гарахдаа дагуулан авч явдаг байна. Тиймээс ретривер буюу анч нохой гэж нэрлэдэг аж. Учир нь тэд анчдын буудсан авыг гэмтээхгүйгээр олж авчрах чадвартай ажээ. Голден Ретривер төрөлхийн усанд хайртай бөгөөд үндсэн болон ахисан шатны сургалтын стандартуудыг сурахад амархан байдаг гэнэ. Түүний шагнал хүртсэн энэ нохой голын эрэг дээр очихоороо урсаж байгаа пивоны лааз, ундааны сав, архины шил түүж эрэг дээр гаргадаг тул хүмүүс “Монголоо хайрладаг нохой” хэмээн өхөөрдөн хайрладаг байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.