Шинэ Зеланд улсын “Каунтдаун” сүлжээ дэлгүүр Австралийн “Чойс” брэндийн гүзээлзгэнийг худалдаанаас эргүүлэн татжээ. Эпспортод гаргадаг Австрали гүзээлзгэний савнаас зүү олдсон тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн гүзээлзгэнэ худалдаж авсан иргэд байвал хэрэглэхээсээ өмнө дундуур нь зүсч шалгахыг Шинэ Зеландын эрх баригчид хүсчээ. Иргэд зүүтэй гүзээлзгэнэ идсэн болон гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна.
Өнгөрсөн долоо хоногт Австрали улсад савтай гүзээлзгэнээс зүү олсон 100 тохиолдол илэрсэн. Тиймээс Шинэ Зеландын албаны хүмүүс Австрали улсаас оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнд хатуу хяналт тавьж, заримыг нь эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Зөвхөн “Чойс” брэндээс гадна өөр зургаан аж ахуйгаас ирсэн гүзээлзгэнүүдээс зүү олдсон. Автсралийн Засгийн газар холбооны мөрдөгчдөд хэргийг шалгах үүрэг даалгавар өгчээ.
Эх сурвалж: www.cnn.com