СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-04-28

Монгол, АНУ хоорондын худалдааны эргэлт 47.1 хувиар өсжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Монгол Улс, АНУ-ын хоорондын 2004 оны Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулсан Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Хамтарсан хороо энэ оны 4 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Вашингтон хотноо  хуралдаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Террэнс Ж.Маккартин нар даргалав.

Хуралдааны үеэр Талууд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой болон 2018 оны 9 дүгээр сард тохирсон “Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн замын зураглал”-ын ач холбогдлыг онцолж, тус хуралдаан нь Монгол Улсын зах зээлд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэв.

Хуралдаанаар Монгол Улс болон АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хүрээнд ил тод байдал, хөрөнгө оруулалтын орчин, оюуны өмчийн эрх, монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт, АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP), худалдааг хөнгөвчлөх, хөхиүлэн дэмжих зэрэг өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцов.

.

Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны ээлжит уулзалтыг  Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.