СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-24

Та болзоонд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

24/7 Wall Street” цахим хуудас Америкийн 50 мужид нэг удаагийн болзоо хэр өртөгтэй байдгийг судалж танилцуулжээ. Хосууд нэг оройг хамт өнгөрүүлэхэд хоёр таваг оройн хоол, шил дарс, киноны 2 тасалбарт халаасаа дундална гэж тооцсон. Нью-Йорк муж Америкийн хамгийн үнэтэй болзоо хийх газар буюу нэг оройг зугаалж өнгөрүүлэхэд 267 доллар зарцуулдаг гэжээ. Хамгийн хямд болзоог 38 доллараар Өмнөд Дакота мужид хийх юм. Харин нийслэл Вашингтонд болзвол 195 доллар хэрэгтэй болох нь. Болзоход тохиромжтой тансаг зоог, үзвэрийн газруудтай, энтертайнмент орчин бүрдүүлсэн мужуудад хайртай дотны хүнтэйгээ үдшийг өнгөрөөхөд өртөг өндөртэй. Харин аялал жуулчлалын төв болоогүй, алслагдмал газруудад хамаагүй хямд төсөр болзож болох юм байна. Америкийн 50 мужийн хаана ч 150 ам.доллартай байхад дундаж, сэтгэл татам болзоо хийхэд хангалттай гэж үзлээ.

Харин Монгол улсад та хэдэн төгрөгөөр болзох вэ? Дээрх судалгааны жишгийг авч хоёр таваг оройн хоол, шил дарс, киноны тасалбар ямар үнэтэй байдгийг сонирхъё. Хэт тансаг биш дундаж зоогийн газрын таваг хоол 20 мянган төгрөг, шил дарс дунджаар 60-100 мянга /сонголтоор/, харин кино театрын тасалбар 6000-10,000 төгрөгийн үнэтэй. Ингээд үзвэл хосууд нэг оройг 90-150 мянган төгрөгтэй байхад хангалттай сайхан өнгөрүүлж болох юм. Харин хэт тансаг үйлчилгээ хүсвэл үүнээс илүү мөнгө хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. АНУ-тай харьцуулбал болзооны дундаж өртөг 2-3 дахин хямд тусч байна. Хэрэв таны сарын цалин 800 мянгаас сая орчим бол сардаа 3, 4 удаа болзоход хангалттай гэсэн үг. Эцэст нь болзоонд явахаар төлөвлөсөн сайхан хосууддаа аз жаргал хүсье.

Эх сурвалж: www.thisisinsider.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.