СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон: Тооройн кафе нээгджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Мууранд зориулсан муурын кафе гэж та сонсож байсан байх. Гэхдээ тооройд зориулсан тооройн кафе гэж сонсож байсан уу?

Уг кафен цайны аягаас авахуулаад бүх зүйл тооройн хэлбэртэй ба энд ирсэн үйлчлүүлэгчид бяцхан тооройнуудыг хооллох боломжтой аж.

 

Мөн нялх бяцхан тооройнуудыг насанд хүртэл нь тэжээх боломжийг эндэхийн эзэд үйлчлүүлэгчдэд олгодог байна.

Гахайн тооройг гэртээ тэжээх нь Америкт нийтлэг байдаг ч Японд төдийлөн түгээмэл биш. Алдарт загвар өмсөгч, өв залгамжлагч Парис Хилтон аливаа улаан хивсний ёслолд оролцохдоо тооройгоо авч очдог бол дуучин Ариана Гранд мөн тоорой тэжээдэг байна.

 

 

Япончуудын хувьд тэжээвэр амьтдаа гэр бүлийн гишүүний адил хайрлан өсгөдөг тул амьтдад зориулсан кафе, кофе шоп нээх нь нүдээ олсон бизнес гэнэ. Тооройноос гадна муур, нохой, шар шувуу, зараа гээд олон төрлийн амьтдад зориулсан кафе хэдий нь танил болжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.