Өнгөрч буй долоо хоногт Шри Ланка улсад гарсан террорист халдлага дэлхийн нийтийн анхаарлын төв байлаа. Халдлагын улмаас 359 хүн амиа алдаж, 500 иргэн гэмтэж шархадсан хэмээн дамжуулсан юм. Гэхдээ баасан гарагт тус улсын эрүүл мэндийн яамнаас хохирогчдын цогцос танихад бэрх, алдаатай тоолсноос амиа алдсан иргэдийн тоо зуугаар илүү мэдээлсэн, бодит байдал дээр 250 гаруй хүн амиа алдсан гэлээ. Өөр нэг анхаарал татсан үйл явдал бол Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай биечлэн уулзсан юм. Тэдний уулзалт найрсаг дотно болсон ч тодорхой үр дүнд хүрээгүй гэж хэвлэлүүд онцлов. Түүнчлэн манай урд хөрш БНХАУ-д Бүс ба зам санаачилгын дээд хэмжээний уулзалт форум эхэлж гурав хоног үргэлжилсэн. Форумын үеэр Хятадын дарга Си Зиньпин санаачилгад нэгдсэн улс орнуудад авлигаас ангид ил тод байдлыг амлав.
Эх сурвалж: www.reuters.com