СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-26

Доктор, профессор С.Дулам: Монгол хэлний зөв бичих зүйн маргаан үгүй болсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх .

Манай улсын хувьд урьд нь Хэлний бодлогын баримт бичиг байгаагүй бөгөөд шинээр боловсруулан Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа юм.

С.Дулам: Түүх, соёлтойгоо уялдуулан монгол хэлийг таниулах боломжтой

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам “Тухайн улс орны онцлогоос хамаараад өөр өөр хэлний бодлого явуулдаг байх. Үүнээс бидэнд аль нь тэргүүн чиглэлд ач холбогдолтой, ямар арга замаар хэрэгжүүлэх  хэрэгтэй вэ гэдгийг олж авах юм. Багш, судлаачдаас эхний ээлжид санал авсан бөгөөд багш нарын хувьд монгол хэлний заах арга зүйтэй холбоотой асуудлаар санал өгсөн. .

-700 гаруй үгийг хэрхэн хэрэглэх талаар?

-Энэ асуудал аль эрт зохицуулагдаад монгол хэлний журамласан толиор зохицуулагдсан. .

Эхлээд монгол хүнээ бүтээчихээд дараа нь дэлхийн хүн бүтээнэ гэсэн зарчим баримтлах нь зүйтэй

-Хэлний бодлогыг авч үлдэхийн тулд хоёрдогч хэлний асуудал яригддаг?

-Зарим улс орнуудад багаас нь гадаад хэлийг заах ёстой гэдэг ч манай улсын хувьд төрөөс тавдугаар ангиас нь гадаад хэл заахаар тусгасан. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдэдээ хэдэн наснаас нь хэл сургах нь өөрсдийнх нь асуудал.

-Зарим улс орнуудын хувьд өөрсдийн хэл, усаа бусад улс, үндэстнүүдэд түгээх, заах хандлагатай байна. Манай орны хувьд ямар бодлого баримталж байна вэ?

-Улсын хэмжээнд монгол хэлийг соёлтойгоо хамт сонирхсон дэлхийн улс, үндэстнүүдэд тэртээ тэргүй сурталчилна гэж боддог. .

К-попын нөлөөгөөр дэлхий даяар хүүхэд, залуус солонгос хэлийг их, бага хэмжээгээр таньж, судалж, сурч байгаа юм

К-попын нөлөөгөөр 150 сая хүн солонгос хэлээр ярьж байна

Дэлхий даяар 150 сая орчим хүн солонгос хэлээр ярьдаг бөгөөд хэрэглээгээрээ 13-т ордог байна. . Тус улсын К-попын нөлөөгөөр дэлхий даяар хүүхэд, залуус солонгос хэлийг их, бага хэмжээгээр таньж, судалж, сурч байгаа юм. БНСУ-д гадаад хэлийг заавал үзэх гэж тусгаагүй байдаг ч ерөнхий сургуулийн гуравдугаар ангиас нь хоёрдогч хэлийг заадаг хэмээн МҮИС-ийн дэд захирал Чой Ёнг Ги илтгэлийнхээ үеэр дурдсан юм.

Казахстан орны хувьд гурван хэлний тулгуур зарчмыг баримталж байна

Бүгд найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яамны зөвлөх Жусип Орынбай “Манай улсын үндсэн хуульд хоёр хэл заасан байдаг. Албан ёсны хэл бол казак хэл зайлшгүй мэдэх ёстой. Орос хэл нь албаны хэл хэмээн явдаг. . Манай улсад англи хэлийг тавдугаар ангиас заадаг. 2018 оноос хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон үүн дотор .

Хэл, бичгийн ухааны доктор, профессор Ж.Батбаатар: Монгол хэлний үгсийн баялаг алдагдаад байна

Ялангуяа цөөн хүн ам тухайн хэлээр ярьдаг бол хэлний дархлааны хувьд их эмзэг зүйл байдаг. Сая . Үүнээс харахад аливаа улс орны оршихуйн дархлааны маш чухал хэсэг нь хэл байдаг. Дэлхий дээр монгол хэлээр 10 орчим сая хүн ярьж байна. Энэ бол яах аргагүй эмзэг асуудал.

Дэлхий дээр монгол хэлээр 10 орчим сая хүн ярьж байна

Манайд бол тавдугаар ангиас гадаад хэл суралцахад оройтохгүй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэвэл . Сурах бичгийн талаар сүүлийн үед ярих болсон нь хэл маань баялаг чанараа алдаад хомс болсонтой холбоотой, цөөн үгээр ярьдаг, хэдхэн үгээр албан бичиг, ажил хэргээ явуулдаг болсонтой холбоотой. Үүнтэй холбогдуулан хэлний бодлогын зүгээс тодорхой, боловсруулсан бодлого алга байна. Иймд манай эрдэмтэд судлаачид хэлний баялгийг нэмэгдүүлэх, өргөн хүрээнд ашиглах талаар судалж байгаа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.