АНУ-д хүн амынх нь 1,6 хувь буюу таван сая иргэн Алцгеймерь ба бусад сэтгэцийн эмгэг өвчнөөр өвдсөн гэжээ. Тэгвэл энэ тоо 2060 он гэхэд 3,3 хувь буюу 13,9 сая хүн сэтгэцийн өвчнөөр өвчилж, хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгааг Америкийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн байна. Энэ тоо бол насжилт нэмэгдэж байгаа Америкт сэтгэл түгшээсэн асуудал юм. 2035 он гэхэд нийт хүн амынх нь 65-аас дээш насныхан 18 настнуудаас их болно гэж тооцоолдог.
Сэтгэцийн эмгэг өвчтэй хүмүүс угсаа гарлаасаа шалтгаалан харилцан адилгүй байгааг судалгаагаар тогтоосон байна. 65 болон түүнээс дээш настай өнгөт арьстай ахмадуудын 14 хувь нь сэтгэцийн өөрчлөлттэй байгаа бол испани хүмүүсийн 12 хувь нь, цагаан арьст америкчуудын 10 хувь нь, Ази-Номхон далайн гаралтай хүмүүсийн 8-9 хувь нь сэтгэцийн эмгэг тусдаг гэжээ. АНУ-д өнгөт арьстай иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд муудаж байгаа нь эрүүл мэндийн халамж үйлчилгээнд цагаан арьстнуудаас бага хамрагдаж байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна.
2016 оны байдлаар Монгол улсад 48-50 мянган хүн сэтгэцийн өвчтэй ба дэлхий дээр байдаг сэтгэцийн эмгэгийн тал нь манай улсад илэрсэн тухай нийтэлжээ.
Эх сурвалж: www.qz.com