СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Фото мэдээ | 2019-04-26

Фото мэдээ: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд Монгол улсын генералууд цэцэг өргөлөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ж.Отгонсүлд
5 жилийн өмнө

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд 80 гаруй генерал Их эзэн Чингис хааны болон нэрт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.

Ёслолд цэрэг, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тагнуул зэрэг тусгай чиг үүргийн байгууллагын 70 гаруй генерал оролцсон юм. Тэдний хамгийн ахмад нь өдгөө 100 насыг зооглож буй ахмад дайчин, хошууч генерал Т.Алтангэрэл байлаа.

БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх олгосон түүхтэй. Жил бүрийн энэ өдрийг алтан мөрдөст “Генералуудын өдөр” хэмээн уламжлал болгон 15 дахь жилдээ тэмдэглэж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.