СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шри Ланкын халдлагын хохирогчдыг 100-р илүү тоолсон байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Шри Ланка улсад улаан өндөгний баяраар гарсан халдлагын улмаас 359 хүн амиа алдсан тухай мэдээлж байсан. Гэвч энэ нь буруу тоо болохыг эрүүл мэндийн яамнаас тогтоожээ. Хохирогчдын тоог зуугаар илүү тоолсон ба үнэн хэрэгтээ 253 хүн амиа алдсан гэжээ.

Тус улсын Коломбо, Негомбо, Баттикалоагийн зочид буудлууд, сүмүүдэд гарсан халдлагын улмаас амиа алдсан иргэдийн тоог буруу танилцуулахад тооллогын комиссын алдаа болон хохирогчдыг ялган танихад бэршхээлтэй байснаас үүдэлтэй гэж үзсэн байна. Амиа алдагсдын дийлэнх нь Шри Ланкын иргэд байсан ч гадны хэдэн арван аялагч жуулчин байсан юм.

Шарил хадгалах газарт байгаа цогцоснуудыг дахин тоолж алдаатай байсныг тогтоожээ. Дэлбэрэлтийн үеэр хохирогчдын цогцос хэдэн хэсэг хуваагдсан тул давхар тоологдсон байж болзошгүй.

Гадны хохирогчдын дунд Дани улсын тэргүүн тэрбумтны дөрвөн хүүхдийн гурав нь байсан гэдгийг мэдээлсэн.

Үндэсний Товхид Жамат салан тусгаарлагчдын бүлгийг эрх баригчид террорист халдлагад буруутгасан ч бие даан өргөн хүрээг хамарсан аллага хядлага үйлдэх боломжгүй тул гадны хэт даврагсдын бүлгүүд тусалсан гэж үзсэн. Исламын улс зэвсэгт бүлэг хариуцлага хүлээхээ мэдэгдсэн ч нотлох баримт байхгүй гэж албаныхан хэлсэн.

Хариуцлага алдаж олон зуун хүний амь нас эрүүл мэнд хохирсон тул тус улсын Батлан хамгаалахын сайд Хемасири Фернандо огцорчээ. Мөн

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.