Монгол Улсад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгуулагдсаны 60 жилийн ойг угтан зохион байгуулах "Нээлттэй хаалганы өдөр" болон бусад арга хэмжээний талаар ХНХЯ-ны удирдлагууд танилцуулж байна. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага биe даан байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг энэ сарын 30-нд улс орон даяар зохион байгуулахаар болжээ.
"Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр Хөдөлмөр, нийгэм хамгааллын үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагуудын үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Өдөрлөгт ХНХЯ, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, хөдөлмөрийн биржүүд, аж ахуйн нэгжүүд зэрэг 120 гаруй байгууллага оролцож, үйлчилгээ үзүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй иргэдийг ажлын байранд зуучлах үйлчилгээ уг өдөрлөгийн үеэр болох бөгөөд 60 гаруй томоохон аж ахуйн нэгж ажлын захиалга өгсөн байна. Харин ажилд зуучлах үйлчилгээг 10 хөдөлмөрийн хувийн биржээр дамжуулж үзүүлэх юм.
Мөн энэ үeэр харьяа агeнтлаг, төвүүд иргэдийн санал бодлыг сонсох, нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө, лавлагаа өгөх, иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэх боломжтой юм байна.